Харумафүжи сүйт бүсгүйгээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Харумафүжи сүйт бүсгүйгээ танилцууллаа

Озэки Харумафужи өнөөдөр Японд хэвлэлийн бага хурал зарлаж, сүйт
бүсгүйгээ танилцууллаа. Түүний сүйт бүсгүйг Мөнхжаргалын Баттуул гэдэг
ба Ивате их сургуулийн оюутан аж. Сонирхолтой нь, хосуудыг
Харумафужигийн ээж есөн сарын өмнө танилцуулжээ. Тэд хуримаа ирэх
тавдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөөд байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн
байна. Учир нь энэ үед М.Баттуул сургуулиа төгсөх гэнэ. Озэки Харумафужи таваас найман хүүхэдтэй болохыг хүсдэг хэмээн хэвлэлийн бага  хурлын үеэр ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж