Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Аз жаргал гэж юу вэ?











Аз жаргал гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр ойлголт. Зарим
нэг нь 10 кг
турж, хувцасны шүүгээнд
байгаа багадсан хувцсаа өмсөж эхлэхийг хүсч байгаа бол зарим нэг нь тэс ондоо
зүйлийг хүсч, т
үүнийгээ биелүүлвэл
аз жаргалтай болно гэж боддог. Гэвч аз жаргал бол таны оюун ухаанд, таны дотор
байдаг зүйл юм. Ингээд аз жаргалыг эргэн тойрноосоо мэдэрч, өдөр бүрийг утга
учиртай өнгөрөөхөд тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Бусадтай
харилцаатай бай.

Хэдийгээр таныг хүрээлж байгаа бүх хүмүүс танд сайнаар
хандаж, таныг хайрлах албагүй ч /сайн ч муу ч бай ямар нэгэн хүнтэй харилцаатай
байх нь та тэднээс суралцаж, ядаж л та энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгээ
мэдэрч байх болно. Ойр дотныхондоо найз нартаа хааяаа ч болов сайхан үг хэлж
урам өгч байх хэрэгтэй. Тэр бүгд хэзээ нэг өдөр танд эргэж ирнэ.

Бүх зүйлд
талархаж сур.

Өөрт байгаа бүхнээ үнэ цэнийг нь мэдэрч, одоо байгаа
амьдралдаа сэтгэл хангалуун байж сураарай. Та хайраар дүүрэн халуун дотно гэр
бүлтэйгээ эрүүл саруул амьдарч байна гэдэг энэ амьдралаас танд өгч буй хамгийн
том бэлэг гэдгийг үргэлж санаарай. Өглөө босоод гэр бүлтэйгээ ширээ тойрон
сууж,
үрсийнхээ инээдийг
сонсон
цайлж суух хамгийн
том жаргал
биш гэж үү.

Хүсэл тэмүүлэлтэй
амьдар.

Хэрвээ таны амьдрал өглөө ажилдаа яваад тогтмол хэдэн цагийг
ажилдаа зарцуулж орой ядарсаар гэртээ ир
эх
нэгэн хэвийн байдалтай бол та өөрийгөө хүсэл тэмүүлэлтэй  байлгах ямар нэгэн сайхан
зүйлд цаг гаргах хэрэгтэй болжээ гэсэн үг. Хамгийн энгийнээр та гэрийн тавилгаа
байрлалыг нь өөрчилж, ямар нэг дуртай спортоороо хичээллээд үзээрэй. Ингэснээр
та эрч хүч, илүү их
аз жаргал
мэдрэх болно.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж