
Манчэстэр Юнаитэд болон Английн шигшээ багийн ахлагч Рио Фэрдинанд эргэн ирж байгаа талаар “Улаан чөтгөрүүд”-н босс Сэр Алэкс Фэргусон мэдэгдсэн байна. Риогийн хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас одоог хүртэл талбайд гараагүй байна. Фэрги түүнийг аваргуудын лигийн эхний тойрогт Рэинжэрсийн эсрэг хийсэн тоглолтонд гараанд гаргасан. Мөн түүний бэртэл илааршиж өдөр өдрөөр тоглолтонд ороход бэлэн болж байгаа талаар Фэрги хэлсэн байна. Хэдийгээр багийн ахлагч, хамгаалалтын ноён нуруу нь эргэн ирж байгаа ч довтолгооны цөм Уэин Рүүни нь Болтонтой 2-2оор тэнцсэн тоглолтонд шагайндаа гэмтэл авсан билээ. Тэр талбайд 2-с 3 долоо хоног гарахгүй бөгөөд энэ хооронд тэр премьер лигийн хүрээнд Сандэрланд, Вэст Бромвич Албион багуудтай тоглох тоглолтыг өнжинө. Мөн тэр 10 сарын 12нд Монтенегротой хийх тоглолтонд Английн шигшээн бүрэлдэхүүнд багтахгүй нь тодорхой болж байна.
Score studio.