Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Америкийн баг Европт

Мэргэжилийн гольфын 2010 оны улирал өндөрлөх дөхөж байгаа билээ.Улиралын эцэст зохион байгуулагддаг Райдэр Кап тэмцээнд оролцохоор далайн чанадаас Америкийн баг “Хуучин ” тивд хөл тавиад байгаа билээ.1927 оноос эхлэн зохиогдож байгаа Райдэр Кап тэмцээн энэ жил Европ тивд тэр дундаа британийн аралын Уэльс улсад зохиогдох юм.Тэмцээнд оролцох эрхийг 2 багийн тамирчид томоохон тэмцээнд оролцсон амжилтаараа авдаг бөгөөд Европын багийн сонгон шалгаруулалт –р сарын сүүлээр тэдний өрсөлдөгч Нэгдсэн улсын багийн шалгаруулалт 9-р сарын 8-ны өдөр дууссан байна.Хэдийгээр энэ жил өөрийн хамгийн муу амжилтаа үзүүлэн нэг ч тэмцээнд түрүүлээгүй ч Дэлхийн чансааг тэргүүлж байгаа гэсэн үзүүлэлтээрээ Тайгер Вүүдс Райдэр Кап тэмцээнд оролцох эрхээ авсан байна.Харин улиралын туршид муу амжилт үзүүлж байгаа гэсэн үзүүлэлт энэ тэмцээнд ямар ч хамаагүй гэдгийг Райдер Кап тэмцээнд 6 дахь удаагаа ахлагчаар оролцож байгаа Тайгер Вүүдс хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна.Америкийн багийн Дэлхийн чансаанд дахь дундаж үзүүлэлт 17.3 байгаа бол тэдний өрсөлдөгч Европын багийн дундаж 18.3 байгаа юм.Тэмцээн 10-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Уэльсийн Нью Порт хотноо зохиогдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж