
Өдөрлөгийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, МУ-ын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц. Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, БХ-ын сайдын зөвлөх Ганболд, БХЯ-ны ТЗУ-ын дарга Сүхбаатар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Батлан хамгаалахын их сургууль, Монгол цэргийн музей, “Бөртэ” ТӨҮГ, ЗХ-ний 150 дугаар анги, ЗХ-ний 084 дүгээр анги, ЗХ-ний 256-р анги, Байлдааны болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдлага, албан хаагчид ирж оролцлоо. Тус арга хэмжээний нээлт Арвайхээр хотын төв талбайд болж, үлээвэр найрал хөгжим,бөмбөртэй жагсаал, гардан байлдааны үзүүлэх тоглолтууд болж ЗХ-ний 084 дүгээр ангийн алба хаагчид шүхрийн буулт хийсэн нь хуран цуглагсдын сонирхол, бахархалын төрүүлэв. Мөн МУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Энхийг сахиулах ажиллагааны талаар сурталчилгааны арга хэмжээнүүд боллоо. Өдөрлөгийн төгсгөлд Байлдааны болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид, бүжигчид хоёр өдрийн турш том хүн-4000, хүүхэд-2000 төгрөгийн үнэ бүхий тоглолт хийхэд театрын 600 хүний суудал дүүрэн үзэгчтэй байсан нь дээрх сурталчилгаа иргэдийн сэтгэлд хэрхэн хүрсэний жишээ гэж хэлж болно.
Батлан хамгаалах, бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан энэ арга хэмжээ нь ирэх жил тохиох батлан хамгаалах салбарын түүхэн ойг угтан хийж буй ажил юм.