Булган аймгаас мянган тонн өвс худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Булган аймгаас мянган тонн өвс худалдаж авчээ

Өмнөговь аймгийн хувьд хадлан тэжээл бэлтгэх боломжгүй
учраас өөр бусад аймгаас өвөлжилтийн бэлтгэл хангаж байна. Тухайлбал, Булган
аймгийн Баяннуур сумын аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулснаар өвс, тэжээлийн нөөцөд
энэ сарын 28-наас эхлэн 50 мянган боодол буюу нэг тонн өвс худалдан авч,
тээвэрлэх ажил эхлээд байгаа талаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын
дарга Б.Төвшинбаяр мэдээллээ. Мөн аймгийн дулааны цахилгаан станцад өнгөрсөн
сард урсгал засварыг хийж дуусгасан байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж