Ой угтсан ажлууд хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ой угтсан ажлууд хийж байна

Монгол улсын гавьяат багш Даржаагийн Батсуурийн нэрэмжит Мөрөн сумын ахлах 2-р сургуулийн 40 жилийн ой ирэх сарын 5-7-нд тохиох аж. Тус ойг зохион байгуулах комиссын даргаар төгсөгч MSC группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, гишүүдэд Эрдэнэт үйлдвэрийн техник хангамжийн хэлтсийн дарга Д.Даваадорж, “Хадгаламж” банкны дэд захирал П.Мөнх-Эрдэнэ, аймгийн ХХҮХ-ийн дарга А.Эрдэнэбаатар нарын хүмүүс ажиллаж байна. Уг сургуулийн 40 жилийн ой угтсан ажлын хүрээнд орчин үеийн өндөр хурдтай  иж бүрэн компьютер бүхий кабинет, “Багш хөгжлийн төв”, “Олимп” танхим байгуулах, орчны ногоон байгууламж зэрэг ажлуудыг хийсэн байна. Мөн ойн баярын үеэр дуучин Т.Наран, сагсан бөмбөгийн лигийн тоглогч Майбаяр нарын тэргүүтэй төгсөгчид Мөрөн хотын төв талбайд томоохон шоу тоглолт зохион байгуулах гэнэ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж