Ажлын байр бий болгов

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ажлын байр бий болгов

Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр зарцуулалт ихтэй мэргэжил болон мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй нийтийг хамарсан ажилд 612 иргэнийг хамруулж түр ажлын байраар хангасан байна. Уг төсөлд зориулан 71 сая 930 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн зээлд 381 иргэн, 14 аж ахуйн нэгж хамрагдаж 422 сая 573 мянган төгрөгийн бага хүүтэй зээл олгож, 578 байнгын ажлын байр бий болгох төслүүдийг дэмжиж ажилласан гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлж байна. Мөн орлогын эх үүсвэртэй болох зорилгоор хоршин ажиллаж байгаа бүлэг, иргэдийн ажлын байр бий болгох төслийг аймгийн засаг даргын шийдвэрийг үндэслэн 25 бүлэгт 22,5 сая төгрөгийн санхүүжилт олгож 107 ажлын байр шинээр бий болгосон байна.   

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж