Бразилийн сайд “валютын дайн” зарлав

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Бразилийн сайд “валютын дайн” зарлав

Гуидо Мантега. Фото ©AFP

Дэлхийн эдийн засаг олон улсын “валютын дайны” үед орж байгааг Бразилийн Сангийн сайд Гуидо Мантега, мэдэгдлээ гэж BBC News дамжуулжээ.
Сайдын хэлснээр өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн валютын үнийг бууруулах арга замаа хайж байна. Тэр нь экспортоос орлого оруулж, импорт ба худалдааны зөрүүг бууруулахад хэрэгтэй ажээ.

Мантегагийн мэдэгдэл нь Бразили өөрийн валютын ханшыг бууруулах зорилгоор зах зээлд нэмэлт реалын түрэмгийлэл хийсний дараа гарч ирсэн байв. Бразилийн валютын ханш нь ам.долларт харьцуулахад 10 сарын дотор дээд цэгтээ хүрч эдийн засагт нөлөөлж эхэлсэн байна. Бразилид реалын ханшыг бууруулах өөр боломж байгаа гэж Мантега хэлэв.

Үндэсний мөнгөний ханш нь хэтэрхий өндөр байснаас Япон, Өмнөд с Солонгос, Тайвань зэрэг орнууд мэдэгдхүйц хохирсон ба тэд мөнгөний ханшаа бууруулахаар оролдож байв. Энэ жилийн эхээр евро бүсэд еврогийн ханш унасан нь бүсийн мөнгөний бодлоготой холбоогүй харин Грекийн эдийн засаг дампуурлын эрмэгт ирсэнтэй холбоотой байсан юм.  Сүүлийн жилд бразили реал 1,7-1,88 гэсэн харьцаатайгаар ам.доллараар арилжигдаж байсан юм. Одоо түүний ханш нэг ам.долларт 1,71-1,72 реал гэсэн харьцаатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж