Баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрэв

АНУ-ын баян ядуугийн орлогын ялгаа нь 1967 оноос хойш тус улсын Хүн амын тооллогын товчооноос (Census Bureau) явуулсан ажиглалтын түүхэнд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн тухай  Associated Press мэдээлжээ.

Баян ба ядуу америкчуудын харьцаа өнгөрсөн оны дүнгээр 14,5 хувьд хүрсэн нь өмнөх жилийн 14,5 гэсэн үзүүлэлтээс дээгүүр гарчээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлт нь 1967 оныхоос хоёр дахин их бана.

Товчооны мэдээгээр АНУ-ын хүн амын 20 хувь нь жилдээ 100 мянган ам.доллараас дээгүүр орлоготой гэнэ. Тэр нь улсын бүх орлогын 49,4 хувь болж байна. Харьцуулахад ядуурлын доод төвшинд амьдардаг 20 хувийн америкчуудын дөрвөн хүнтэй айлын орлого жилдээ 21954 ам.доллар болж байна. Тэдний нийт орлого нь улсын бүх үзүүлэлтийн 3,4 хувийг эзэлдэг ажээ. Гэтэл тэр америкчуудын тоо 1975 оны доод хэмжээнээс 6,3 хувь хүртэл өссөн байна.

Ерөнхийдөө АНУ дахь ядуурлын төвшин сүүлийн 15 жилийн дотор хамгийн дээд хэмжээ 14,3 хувьд хүрч ядуурлын доод төвшинд 43,6 сая хүн амьдарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж