Нийслэлд нууцаар покер тоглоомын газар ажиллуулж байсан иргэнийг цагдаагийнхан саатууллаа. Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн М гэртээ покер тоглуулж байсныг иргэдийн мэдээллээр цагдаагийнхан гэнэтийн үзлэг шалгалт хийж илрүүлжээ. Тэрбээр тоглоомын газар ажиллуулаад хагас жил болж байгаа гэнэ. Хөзөр, хясаа, бэлэн мөнгө зэргийг хураан авч хэрэг бүртгэлийн ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглоом тоглосон, уруу татан оролцуулсан хүнд хариуцлага хүлээлгэдэг. Сүүлийн үед хуулиар хориглосон тоглоом тоглосон хэрэг удаа дараа гарч байна. Түүнчлэн покер тоглуулдаг иргэд хүний хөлөөс зайдуу нууц газар байрлаж, мөрийтэй тоглоом тоглох сонирхолтой иргэдийг мэссежээр дууддаг зохион байгуулалтад орсон гэж цагдаагийнхан онцолж байна.
Х.Хангал