Медведевыг Үлмэдэх угтав

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Медведевыг Үлмэдэх угтав

Незнайка-Үлмэдэх. festival.1september.ru сайтын зураг

Expo-2010 үзэсгэлэн дээр Медведевыг Үл мэдэх угтав. Expo-2010 үзэсгэлэнгийн Оросын павильоны хоёрдугаар давхрыг Николай Носовын номны Цэцэгт хотын маягаар чимэглэсэн ба тэнд Д.Медведев энэ сарын 29-ний өдөр Үлмэдэхийг харахаас өөр аргагүй болов. Үлмэдэх хоёр давхрын өнцөг булан бүрийн дэлгэцээс зочдыг угтаж байлаа.
Дмитрий Медведев 2010 оны наймдугаар сард Цэцэгт хотын сэдвээр хийгдсэн павильоныг  өөрчилж Оросын инновацийн боломжийг харуулахаар хийх хэрэгтэй гэж шаардсан байлаа. Орост шинэчлэл зарлагдахаас өмнө уг павильоны зураг төсөл батлагдсан байв.
Үүний зэрэгцээ Үлмэдэхийг хятадууд буруугаар ойлгоно гэж хэлж байлаа. Тэд Үлмэдэх бол мэдлэгийн эсрэг эрмэлзлэлийн илэрхийлэл гэж үзэх бөгөөд нэр нь хятадаар “бяцхан мунхаг” гэсэн утгаар буух ажээ.
Наймдугаар сард Үлмэдэхийг солих нь 700 сая рублийн зардалтай гэж "Ведомости" сонинд бичсэн байсан ба яагаад Үлмэдэх үлдсэн нь тодорхойгүй. Медведев Хятадын дэд дарга Си Цинпины хамт үзэсгэлэн дээрээ ирсэн ба тэд  хоёр давхраас гадна "Сколково", "Роснано" ба бусад компаниудын үзмэрийг үзсэн байна. Өмнө нь Медведев Хятадын павильонд зочилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж