Саксонид үерийн улмаас онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Саксонид үерийн улмаас онц байдал зарлав

Фото ©AFP

Тасралтгүй орж байгаа борооны улмаас гол, мөрний усны төвшин нэмэгдэн   үерийн аюул үүсээд байгаа тул Германы Саксонийн  Циттау (Zittau) ба Герлиц районуудад онц байдлын дэглэм тогтоогоод байна.

Spiegel мэдээлснээр Саксонийн зүүн хэсэгт зарим суурины гудамж, байрнуудын подвал усанд автсан байна. Тал нуга олон газарт живжээ. Цаг уурчид ойрын үед бороо үргэлжлэн орохыг анхааруулсан байв.

Циттау районд Нейсе голын төвшин 3,57 метр, Герлиц районд 5,74 метр хүртэл нэмэгдсэн байна. Энэ хоёр үзүүлэлт нь аюулын хамгийн өндөр дөрөвдүгээр зэрэгт хүрээд байна. Харин Эльба мөрний ус одоогоор тогтвортой хэмжээнд байгаа гэнэ. Саксонийн зарим газар даваа, мягмар гаригуудад нэг шоо метрт 40 литр тундас унасан байлаа. Дойченойдорф-Брюдервизе (Deutschneudorf-Bruederwiese) гэдэг газар ганцхан хоногийн дотор нэг шоо метрт 88,8 литр тундас унасан нь Германы хувьд хамгийн дээд үзүүлэлт болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж