Молдав парламентаа тараав | News.MN

Молдав парламентаа тараав

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Молдав парламентаа тараав

Михай Гимпу. Фото ©AP

“Би парламентыг тараасан зарлигт гарын үсгээ зурж байна. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу хуулийг биелүүлэн энэ зарлигт гарын үсгээ тавьж байна” гэсэн Гимпугийн үгнээс иш татан Оросын  "Интерфакс" агентлаг мэдээлсэн байна.
Үүний өмнө есдүгээр сарын 21-нд Молдав улсын Үндсэн хуулийн шүүх өнөөгийн парламент ерөнхийлөгчөө сонгох чадваргүй байгаа учраас түүнийг тараах бүх нөхцөл байна гэсэн шийдвэрийг гаргажээ.
Хуулийн дагуу дахин сонгууль явуулаад ерөнхийлөгчийг сонгож чадаагүй бол үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийлөгч парламентыг тарааж дараагийн сонгуулийн товыг зарлана гэж заасан байгааг ҮХ Шүүхийн дарга Дмитрий Пулбере тайлбарласан юм.
Молдавын парламент 2009 оны арваннэгдүгээр, арванхоёрдугаар саруудад хоёр удаа төрийн тэргүүнээ сонгож чадаагүй юм. Үүний дараа парламентыг 2010 оны зургадугаар сарын 16-наас тараах ёстой байсан ч парламент нь өнөөгийн бүрэлдэхүүнээрээ  бага зэргийн давуутайгаар Михай Гимпу-г дэмжиж байсан учир тэрээр тараалтаа хойшлуулаад байлаа. Мөн саяхан ерөнхийлөгчийг шууд сонгуулиар сонгох бүх нийтийн санал асуулга нь сонгогчдын оролцоо муу байснаас бүтээгүй билээ.
Энэ нөхцөлд ҮХШ-ийн шахалтаар Гимпу ээлжит бус шинэ сонгууль зарлахаас өөр аргагүй болжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-29 180.149.80.155

ВГ Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академи дээр англи хэл дээр уран зохиолын номыг бүрэн ойлгож уншиж сурах 1 жилийн брэнд курс эхэллээ Кабинет-405 утас -99922603 хуучнаар орос эмнэлэг Норжин худалдааны төвийн замын урд баруун зүгт 100м

Avatar

Зочин 2010-09-29 202.170.67.7

Гимпу
Гумпи
Гуинплен

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж