Данийн сонины эсрэг хуйвалдаан илрэв

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Данийн сонины эсрэг хуйвалдаан илрэв

Фото ©AFP

Энэ жилийн долдугаар сард Норвегид баривчлагдсан “Аль-Каида” бүлгийн гишүүд гэгдэх гурван хүн Данийн Jyllands-Posten сонины эсрэг хуйвалдаан хийсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай Associated Press есдүгээр сарын 28-нд мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад тэдний зорилго нь их зөнч Мухаммедын шог зурагтай холбоотой сонины редакци буюу хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байсан нь тодроод байна.
Норвегийн тусгай албаны хүний хэлснээр сэжигтнүүдийн нэг ирак гаралтай 37 настай хүн байцаалтын явцад хуйвалдааны талаар мэдүүлэг өгчээ. Тэр гурвын төлөвлөгөө нь Копенгагены зочид буудалд гар хийцийн бөмбөгөө угсарч байгаад өөрөө нэрвэгдсэн чеченийн боксчин этгээдтэй холбоогүй гэнэ. Чечень залуу бас л Jyllands-Posten сониноос шог зургийн өшөөг авах гэсэн байлаа.
Долдугаар сард ирак, уйгар, узбек гурвыг барьсны дараа тэд Норвегийн нутагт цуврал террор хийх гэсэн гэж зарласан байв. Тэдний хуйвалдааныг Нью-Йоркийн метро ба Лондоны худалдааны төвд дэлбэрэлт үйлдэх гэж байсан лалын хэт даврагчидтай зэрэгцүүлэн үзсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж