ХасБанк СХД-тэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

ХасБанк СХД-тэй хамтран ажиллана

ХасБанк Сонгинохайрхан дүүргийн оршин суугч бага болон дундаж орлоготой өрх, иргэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн тогтвортой үйлчилгээг хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлж чадавхийг нь дээшлүүлэх зорилготойгоор хамтын ажиллагааны  гэрээнд ХасБанкны талаас  Гүйцэтгэх тэргүүн дэд захирал Л.Соронзонболд, СХД ЗДТГазрын засаг даргын орлогч Р.Дагва нар 2010/09/29-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд  зээл олгох замаар тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх , сургалт, уулзалт зохион байгуулах зэргээр бизнесийг дэмжих төсөлд хамрагдах боломжийг олгох юм.  

ХасБанк нь тус дүүргийн бизнес эрхлэгчдэд зориулан АДРА ОУБ, Хөгжлийн шийдэл ТББ, ХХҮГазар, Органик Монгол хөтөлбөртэй хамтран уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны 1888 утсаар өгч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж