
Энэ хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зээл олгох замаар тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх , сургалт, уулзалт зохион байгуулах зэргээр бизнесийг дэмжих төсөлд хамрагдах боломжийг олгох юм.
ХасБанк нь тус дүүргийн бизнес эрхлэгчдэд зориулан АДРА ОУБ, Хөгжлийн шийдэл ТББ, ХХҮГазар, Органик Монгол хөтөлбөртэй хамтран уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны 1888 утсаар өгч байна.