
Гэхдээ энэ удаад батлагдсан цөөн асуудлын нэг болох байгаль орчны салбарт хамаарах журмын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс тодруулсан юм. Тэрээр “Сая хуралдсан Засгийн газрын хуралдаанаар манай салбарт нэгэн шинэ журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ нь гал түймрийн хохирол тогтоох талаарх журам юм.
Ойн тухай хууль 2007 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан 1996 оны журмыг ийнхүү шинэчиллээ. Хамгийн гол асуудал нь Ойн тухай хууль батлагдсантай холбогдуулан ойн түймрээс үүдсэн хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх, төр, иргэн, нөхөрлөлүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан явдал юм. Мөн нөхөн сэргээх чиглэлээр ямар ажлууд хийх ёстой вэ гэдгийг тодорхой тусгасан журмыг боловсруулан гаргалаа” гэв.