Эрүүл ажлын байрны анатоми

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Эрүүл ажлын байрны анатоми

Ажлын байрандаа та тав тухтай байх юм бол мэдээж хэрэг ажлын бүтээмж илүү сайжирна шүү дээ. Амьдралынхаа ихэнх хугацааг та ажил дээрээ өнгөрөөдөг болохоор өөртөө аль болох тухтай орчин бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. Тиймээс ажил хэрэгч хэн бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

  • Тухтай сандал.  Намхан түшлэгтэй, хүзүүгээ амрааж болохуйц сандал олоорой.
  • Компьютерийн дэлгэцийг харааныхаа түвшинд  45 см зайд байрлуулвал  нүд, хүзүү чинь танд баярлах болно. Дэлгэцээ байнга ширтэхээс зайлсхийж, нар бүү тусга.
  • Тайвшруулагч өнгө сонго. Стресст орохгүйн тулд ажлын өрөөндөө усан цэнхэр эсвэл цайвар нил өнгө нэмж өгөөрэй.
  • Дуу чимээг аль болох багасга. Сэнс асааж эсвэл iPod, чихэвч зүүгээрэй.
  • Нарны гэрэл хажуу талаас тусахаар байрлалд суугаарай. Нарны туяа тархины үйл ажиллагааг сайжруулж, нойрмог байдлыг бууруулдаг.
  • Бичгийн ширээ эсвэл номын тавиур дээрээ устай сувенир байрлуул. Хятадын Фэнг Шүйд энэ нь зогсолтгүй эрч хүч, тэнцвэрийг бэлгэддэг.
  • Анхилуун тааламжтай үнэр тайвшруулах нөлөөтэй. Сайхан үнэртэй май цэцэг юмуу мэлрэг цэцгийн баглаа эсвэл үнэртүүлэгч тавиарай.
  • Гэрлээ зөв байрлуулах нь чухал. Орой дээрээ гэрэл удаан тусгах  нь гялайж хараанд муугаар нөлөөлдөг. Нэмэлт гэрэл асаах нь тохиромжтой.
  • Хийж буй зүйлээсээ түр сатаарах зүйл олж тавь. Хайртай хүнийхээ эсвэл дуртай газрынхаа зургыг ширээн дээрээ байрлуулбал хэцүү өдрийг тэсвэрлэж болох юм.
  • Температураа шалга. Гадаа хүйтэн ажил дээр халуун байна үү? Эсвэл эсрэгээрээ байвал гар дороо алчуур  байлга. Ингэснээр танд тухтай байх болно.
  • Таны ширээний шургуулганд юу юу байна вэ? Гэнэт ихээр өлсөх, толгой өвдөх, сонгинотой хоол идэх үед таны шургуулганд доорх зүйлс байх хэрэгтэй.
  • Нойтон салфетка. Компьютерийн дэлгэцэн дээр угаалгын өрөөнд байдгаас хэд дахин их бактери байдаг гэдэгт та итгэх үү? Өдөр бүр чийгтэй алчуураар арчиж бай. Ам зайлагч эсвэл бохь хадгалж байхад илүүдэхгүй.
  • Яаралтай үед та өвчин намдаагч, толгойны эм гар дороо байлгах хэрэгтэй. Мултивитамин байлгаж яагаад болохгүй гэж.
  • Бие сулдах нь шингэн дутагдсаны шинж. Иймд хүссэн үедээ ууж байхаар цэвэр ус хажуудаа тавиарай.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж