
- Тухтай сандал. Намхан түшлэгтэй, хүзүүгээ амрааж болохуйц сандал олоорой.
- Компьютерийн дэлгэцийг харааныхаа түвшинд 45 см зайд байрлуулвал нүд, хүзүү чинь танд баярлах болно. Дэлгэцээ байнга ширтэхээс зайлсхийж, нар бүү тусга.
- Тайвшруулагч өнгө сонго. Стресст орохгүйн тулд ажлын өрөөндөө усан цэнхэр эсвэл цайвар нил өнгө нэмж өгөөрэй.
- Дуу чимээг аль болох багасга. Сэнс асааж эсвэл iPod, чихэвч зүүгээрэй.
- Нарны гэрэл хажуу талаас тусахаар байрлалд суугаарай. Нарны туяа тархины үйл ажиллагааг сайжруулж, нойрмог байдлыг бууруулдаг.
- Бичгийн ширээ эсвэл номын тавиур дээрээ устай сувенир байрлуул. Хятадын Фэнг Шүйд энэ нь зогсолтгүй эрч хүч, тэнцвэрийг бэлгэддэг.
- Анхилуун тааламжтай үнэр тайвшруулах нөлөөтэй. Сайхан үнэртэй май цэцэг юмуу мэлрэг цэцгийн баглаа эсвэл үнэртүүлэгч тавиарай.
- Гэрлээ зөв байрлуулах нь чухал. Орой дээрээ гэрэл удаан тусгах нь гялайж хараанд муугаар нөлөөлдөг. Нэмэлт гэрэл асаах нь тохиромжтой.
- Хийж буй зүйлээсээ түр сатаарах зүйл олж тавь. Хайртай хүнийхээ эсвэл дуртай газрынхаа зургыг ширээн дээрээ байрлуулбал хэцүү өдрийг тэсвэрлэж болох юм.
- Температураа шалга. Гадаа хүйтэн ажил дээр халуун байна үү? Эсвэл эсрэгээрээ байвал гар дороо алчуур байлга. Ингэснээр танд тухтай байх болно.
- Таны ширээний шургуулганд юу юу байна вэ? Гэнэт ихээр өлсөх, толгой өвдөх, сонгинотой хоол идэх үед таны шургуулганд доорх зүйлс байх хэрэгтэй.
- Нойтон салфетка. Компьютерийн дэлгэцэн дээр угаалгын өрөөнд байдгаас хэд дахин их бактери байдаг гэдэгт та итгэх үү? Өдөр бүр чийгтэй алчуураар арчиж бай. Ам зайлагч эсвэл бохь хадгалж байхад илүүдэхгүй.
- Яаралтай үед та өвчин намдаагч, толгойны эм гар дороо байлгах хэрэгтэй. Мултивитамин байлгаж яагаад болохгүй гэж.
- Бие сулдах нь шингэн дутагдсаны шинж. Иймд хүссэн үедээ ууж байхаар цэвэр ус хажуудаа тавиарай.
Бэлтгэсэн Н.Энхтуяа