Засгийн газрын хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан завсарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үдээс өмнө хуралдаж , Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Ойн талаар журмыг шинэчлэн батлах зэрэг хэд хэдэн төслүүдийг хэлэлцжээ. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулан далд сурталчилгааг хумих, ивээн тэтгэгч хэмээн сурталчилгаа хийдэг зэрэг үйлдлийг хориглох тухай шийд гаргасан байна.

Мөн Монгол Улсын 2011 оны төсвийн төслийн тухай хэлэлцэх байсан боловч Сангийн яамнаас төслийн дүгнэлтийг дутуу ирүүлсэн байсан тул хэлэлцэхийг хойшлуулжээ.
Үдээс өмнө хэд хэдэн асуудлыг хэлэлцэх байсныг тухай бүр хойшлуулсан бөгөөд Засгийн газрын хуралдааныг завсарласны дараагаар үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж