
Фокстел ТВ-ийн шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалтыг шууд дамжуулж байх үед хөтлөгч Мурдоч “19 настай Кэлсий Мартиновичийги тэмцээний ялагч боллоо” хэмээн буруу зарлажээ. Мурдоч алдаа гаргаснаа анзаарсны дараа бараг л уйлах шахсан байна. Үнэн хэрэгтээ тэмцээнд 18 настай Аманда Вайр түрүүлсэн ажээ. Хөтлөгч бүсгүй алдааныхаа талаар “Би одоо яг юу хэлэхээ мэдэхгүй байна. Миний бие сайнгүй байна. Намайг үнэхээр уучлаарай. Бурхан минь, би юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Гэхдээ шууд нэвтрүүлгийн үеэр ийм зүйл болдгийг ойлгоорой” хэмээн шууд нэвтрүүлгийн үзэгчдээс уучлалт гуйжээ.
Б.Билгүүн