Дарс жингээ барихад тустай

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Дарс жингээ барихад тустай

Хоолны даруулга болгож дарс тогтмол хэрэглэх нь жингээ барих нэг арга  гэдгийг саяхны нэгэн судалгаа харуулжээ.  Мэдээж  хэтрүүлэн хэрэглэвэл  юунынх нь ашиг байх билээ. Өдөрт дунджаар нэг хундага дарс уух нь хамгийн тохиромжтой хэмжээ гэнэ . Эмч нар шалтгааныг нь ингэж тайлбарлаж байна.  
Бие махбодийн  жаргалтай мөч
Эрдэмтэд 13 жилийн турш  20 мянга гаруй эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан юм. Судалгааны явцад өдөрт дунджаар 1-2 хундага улаан дарс уудаг эмэгтэйчүүд  огт уудаггүй эмэгтэйчүүдээс 30 хувиар илүү эрүүл, чийрэг, дундаж жинтэй байжээ. Судалгааны үр дүнд хэн ч гайхсангүй.  Учир нь дарсанд ашигтай тал олон гэдгийг хүмүүс сайн мэддэг.  Дарс нь холостерины хэмжээ болон цусны даралтыг бууруулдаг юм.
 “Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд энзимийн хэмжээ маш бага байдаг нь бодисын солилцоотой холбоотой.  Тиймээс биемахбодод шаардлагатай энергийг бий болгохын тулд нэг хундага усан үзмийн дарс уухад хангалттай аж.  
Согтууруулах ундаа калорийг шатаах үйлчилгээтэй  учир  зарим  эмнэлэгт эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.  Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хацар улайдаг нь биеийн температурыг  нэмэгдүүлдэгтэй холбоотой.
Түүнээс гадна судалгаагаар   дарс уудаг эмэгтэйчүүд бага иддэг нь ажиглагджээ.  Дээрх хүчин зүйлсигй харгалзан үзвэл жин нэмж байгаа үед дарс уух нь калорийг шатааж, энергийг бий болгоход тустай юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж