Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 29

Есдүгээр сарын 29-ний баяр

Парагвай ялалтын баяраа тэмдэглэж байна

Энэ өдөр Бокероны дэргэд болсон 1932 оны шийдвэрлэх тулалдаанд Боливийн армийг Парагвайн арми ялжээ. Парагвайн зэвсэгт хүчний бэлтгэлийг Оросын цагаач офицерүүд хийсэн ба усан боомтын цайзыг буулгаж авсан цөмрөлтийг ахмад Орефьев-Серебряков удирдсан ба тэрээр хожим Парагвайн үндэсний баатар болсон байв.

Өдрийн ишлэл

“Хонх цохигч хүн өөрөө аюулгүй байдалд сууж байна гэсэн үг”
(Испанийн томоохон зохиолч Мигель де Сервантес Сааведра
1547 оны есдүгээр сарын 29-нд төржээ)
Сервантесийн хөргийг Хуан де Хуареги зурсан гэж үздэг. 1600 он орчим. Испанийн хаантны академи
Испанийн уран зохиолын хэлийг бүтээгч, томоохон зохиолч Мигель де Сервантес Сааведра Испанийн цэцэглэлтийн үеэр төрөн өсөөд, бас түүний уналтын эхнийг харсан хүн юм.
Бусад ишлэлээс: “Эмэгтэйчүүдийн зөвлөгөө нь үнэ цэнэ багатай ч түүнийг сонсдоггүй хүн бол тэнэг”
“Муухан шиг цуван дор сайн архичин нуугдаж байх нь их”
“Дэлхий даяар хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэсэн хоёр гэр бүл л оршиж байдаг”
“Боож үхсэн хүний гэрт олсны талаар ярьдаггүй”
Амьдрал бүгд л сайхан, үхэл нь хүртэл”
“Хөгжим тоглож буй газар муу зүйл байхгүй”
“Зээлдүүлсэн гахай жилийн турш хуухирна”
“Бидний хэн нь ч өөрийн хэргийн хөвүүн нь”
“Магтсан хүн нь сайн хүн бол магтаал илүүдэхгүй”
“Эелдэг зан шиг хямд тусч, өндөр үнэлэгддэг зүйл бидэнд байхгүй”

Үйл явдал

Лондонд гэрлэлтийн агентлаг нээгдэв

1650 он: Өнөөгөөс 360 жилийн өмнө Генри Робинсон дэлхийд анхных болох гэрлэлтийн агентлагийг Лондон хотноо нээжээ. Хэдэн зууны турш Европт гэрлүүлэх ажлыг энд тэндгүй амжсан зууч нар хийдэг байв. Тэдний ажил нэлээд үнэтэй, хүндтэйд тооцогдож иржээ. Тэр үеэр тэднийг сэтгэл зүрхийг холбогч гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө мөнгө нэгтгэгч нар гэж үздэг байсан аж. Тэр нь нэг хэсэгт нь баяжихад, нөгөө хэсэгт нь ядуурлаас гарахад нь тус болдог байснаас гадна зууч нар шар хэвлэлийн оронд хов жив зөөдөг үүргийг давхар хийж иржээ.  Эцэг, эх нь үр хүүхэддээ хөрөнгөтэй ханийг хайдаг байснаас гэрлэлтийн анхны агентлагуудын ажилд гэрлэх хүмүүсийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөх нь чухал байсан гэдэг.
Тухайлбал Робинсоны үйлчлүүлэгч нарын нэг сэр Жон Даймли өөрийн зарлалдаа “залуу эмэгтэйтэй гэрлэнэ. Гол шаардлага нь түүний хөрөнгө 300 гинейгаас (өнөөгийн 500 мянган. доллар) доошгүй байх ёстой. Тэр эмэгтэй онгон буюу бэлбэсэн эсвэл хуучин нөхрөөсөө жирэмсэн байсан ч хамаагүй” гэж бичсэн байв.

Хөдөлгүүрт нислэгийн эрин нээгдэв

1852 он: Францын инженер Анри Жиффар хөдөлгүүрт нислэгийн эринийг нээлээ. Тэрээр Парисийн морин тойруулга дээр 44 метрийн навчин тамхины хэлбэртэй баллоныг ус төрөгчөөр дүүргэн том сэнсийг минутад 120 удаа эргүүлэх, гурван морины хүчтэй, 160 кг мотортойгоор нисгэсэн юм. Жиффарын дирижабль цагт 10 км-ын хурдтайгаар 30 км орчим зайд нисчээ.

“Гүн ухааны хөлөг” Петерградаас гарав

1922 он: Үзэл суртал таарахгүй Оросын шинжлэх ухаан, соёл урлагийн зүтгэлтнүүдийг гадаад явуулах  ажиллагаа эхлэн Петерградаас гүн ухааны гэж нэрлэгдсэн хөлөг онгоц замдаа гарчээ. Зөвлөлт засгийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан хүмүүст буудан алах ял ноогдуулахын оронд тэднийг гадаад хүчээр гаргах арга хэмжээ явуулахыг Владимир Ленин 1922 оны тавдугаар сард санал болгосон байв. Тэр үед В.Ленин Ф.Дзержинскийд бичсэн захидалдаа “Эдийн засагч” сэтгүүл нь цагаан гвардичуудын уул уурхай лав мөн…. Энэ хувьсгалын эсэргүү, залуусыг хордуулагч, Антантын гар хөл бологчид ба тэдний тагнуул, зарцыг бэлтгэгч нарыг тогтмол барьж, гадаадад гаргаж явуулах хэрэгтэй” гэсэн байв. Л.Д.Троцкий энэ арга хэмжээг “Тэднийг буудах шалтгаан байхгүй, тэвчих ч аргагүй байснаас бид эдгээр хүмүүсийг явуулсан юм” гэж тайлбарласан байлаа. 1922 оны энэ өдөр Петерградаас «Обербургомистр Хакен» хөлөг онгоц замд гарахад түүнд гүн ухаантнууд Н.А.Бердяев, С.Л.Франк, И.А.Ильин, С.Е.Трубецкой, Б.П.Вышеславцев, А.А.Кизеветтер, М.А.Ильин (Осоргин), М.М.Новиков, А.И.Угримов, В.В.Зворыкин, Н.А.Цветков, И.Ю.Баккал, профессор В.И.Ясинский зэрэг цуутнууд гэр бүлийн хамт далаад хүмүүс Германд ирсэн байв. Түүнийг хэвлэлээр “гүн ухааны хөлөг онгоц” гэж нэрлэжээ. Тэр жилийн арваннэгдүгээр сард «Пруссия» хөлөг онгоцоор Н.О.Лосский, Л.П.Карсавин, И.И.Лапшин зэрэг хүмүүс гэр бүлийнхээ хамт нийт 44 хүн Петерградаас хөөгдөн явсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж