Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 13-нд морьтой дөрвөн хүн 50 гаруй бог мал тууж хил давуулаад нутгийн гүн рүү зугатсан зөрчлийг илрүүлэн, хоёр хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байгаа ажээ. Мөн гуравдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон сум дахь хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсгээр хүчтэй цасан шуурганы улмаас 1044 толгой мал улсын хилд тулж ирснийг тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна.
Д.Цэц