Ховд нутгийн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ховд нутгийн алдартнууд

Ховд аймаг үе үеийн олон зуун эх орончдийг төрүүлсэн түүхт нутаг.   

                                                                                                                         Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, газар шороо,  эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч нийгэм төрийн зүтгэлтэн Галданбошигт, Амарсанаа,  Улсын баатар Гонгор, Тэгшээ, Гиваан Бадам, Дандар зэрэг цогтой эх оронч баатруудтай. Партизан 54, улсын баатар 7, хөдөлмөрийн баатар 26, ардын цолтон 9, гавъяат 80 шахам, эрдмийн зэрэг цолтой 90 гаруй, төрийн соёрхолт 13  төрж гарсан, авъяаслаг, хөдөлмөрч хүмүүсийн өлгий нутаг. Мөн аймгийн хөгжимт драмын театраас Монгол улсын урлаг соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, алдар гавъяатнууд олноор төрж гарсан түүхтэй.

Энэ театрт Монгол улсын, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Мияасүрэн, ардын жүжигчин Зангад, гавъяат жүжигчин Мэндээ, Загдсүрэн, Занданхүү, Цэрэнпил, Хүүхээ, Лувсандаш, Л.Жамсранжав, Энхцэцэг, Урлагийн гавъяат зүтгэлтэн Чойдог,  Лувсаншарав, Жамсранжав, Яасай, Амгалан, Равсал нарын урлаг соёлын амьд түүх болсон хүмүүс ажиллаж амьдарч байсныг дурьдахад бахархууштай.

Ховдын бөхчүүд
Улсын арслан: Шарав Ванчинхүү /Ховд аймаг Буянт сум/
Улсын заан: Дангаа Рэнчиндорж /Ховд аймаг Дарви сум/, Дасран Мягмар /Ховд аймаг Буянт сум/, Чадраабал Бямбадорж /Ховд аймаг Чандмань сум/, Чогсом Батзориг /Ховд аймаг Чандмань сум/, Цэдэв Мягмарсүрэн /Ховд аймаг Мөст сум/
Улсын харцага: Түмэннасан Амартүвшин /Ховд аймаг Эрдэнэбүрэн сум/
Улсын начин: Чойжав Дорлиг /Ховд аймаг Дунд ус/, Лэгшид Бандихүү /Ховд аймаг Мянгад сум/, Найдан Бүрэнзэвсэг /Ховд аймаг Дарви сум/, Адууч Баатархүү /Ховд аймаг Алтай сум/, Равдан Даваадалай /Ховд аймаг Дарви сум/, Лодой Эрхбаяр /Ховд аймаг Дарви сум/, Даваа Ганболд /Ховд аймаг Цэцэг сум/,  Лодой Эрхбаяр /Ховд аймаг Дарви сум/, Шархүү Лхагвасүрэн /Ховд аймаг Дарви сум/, Идэш Мөнхбаатар /Ховд аймаг Чандмань сум/, Түвдэнжамбын Бат-Эрдэнэ /Ховд аймаг Эрдэнэбүрэн сум/, Цогт Лхагвасүрэн /Ховд аймаг Эрдэнэбүрэн сум/, Нямаа Батзаяа /Ховд аймаг Чандмань сум/

Ховд аймагт өдгөө ажиллаж амьдарч буй алдартнууд
Монгол Улсын хөдөлмөрийн баатар:
1.Борондонгийн Лувсан. Манхан сум.1971 он
2.Долдхааны Харай. Ховд сум. 1986 он
3.Ширбазарын Лхагва. 1991 он
Монгол Улсын ардын жүжигчин:
Мамидын Яасай. Жаргалант сум. 2009 он
Монгол Улсын гавьяат цолтон:
Гүрсэдийн Цэен-ойдов. Гавьяат барилгачин. Жаргалант сум.1975 он
Турхвайн Дүнгэнбай. Гавьяат барилгачин. Жаргалант сум. 1976 он
Рэнцэнгийн Сандуйжав. Гавьяат барилгачин. Жаргалант сум. 1991 он
Раднаагийн Цэдэнбал. Гавьяат барилгачин. Жаргалант сум.1991 он
Нанжидын Сэнгэдорж. Гавьяат жүжигчин. Жаргалант сум. 1996 он
Далхжавын Болормаа. Гавьяат жүжигчин. Жаргалант сум. 2008 он
Үржингийн Цэдэнбал. Гавьяат эдийн засагч. Жахргалант сум.
Дүгэрийн Лхагва. Гавьяат малчин. Чандмань сум.
Тогмидын Чулуунбаатар. Гавьяат малчин. Мянгад сум. 2002 он
Доржийн Лхаасүрэн. Гавьяат малчин. Дарви сум. 2005 он
Гунгаажанцангийн Дашдондог. Гавьяат багш. Жаргалант сум.2001 он
Бадамын Цэрэнжав. Гавьяат багш. Жаргалант сум. 2006 он
Сүрэнгийн Отгонбаяр. Гавьяат багш. Булган сум. 2008 он
Лувсаншаравын Норолхоосүрэн. Гавьяат багш. Жаргалант сум. 2008 он
Жанчивдоржийн Даваабал. Гавьяат эмч. Жаргалант сум. 2008 он.
Цамбын Даваахүү. Гавьяат эмч. жаргалант сум 2008 он
Дашдоржийн Цэрэндаваа. Соёлын гавьяат зүтгэлтэн. Чандмань сум. 2006 он
Намсрайн Дамба. Гавьяат эдийн засагч. Жаргалант сум. 2006 он.
Магсарын Дамдинсүрэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн. Жаргалант сум. 2008 он
Мижидийн Довчин. Урлагийн гавьяат зүтгэлтэн. Жаргалант сум. 1999 он
Иманхааны Төлөөгөн. ХАА-н гавьяат механикжуулагч. Буянт сум. 2009 он
н.Батчулуун. Гавьяат багш. Жаргалант сум.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж