Бусдад зодуулж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Бусдад зодуулж амиа алджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн 41 настай, эрэгтэй Б энэ сарын 28-ны 10.50 цагийн орчим гэртээ бусдад зодуулж амиа алджээ.  Хэргийн газар хийсэн анхны үзлэгээр талийгаачийн доод уруул няцарсан шархтай, дагз, дух эрүү, шанаанд нь олон тооны зулгаралттай,  ар нуруу, цээж, мөр болон гарын буглаганд цус хуралдсан байжээ. Түүнчлэн талийгаачийн гэрээс архины шил, цусанд бохирлогдсон төмөр багаж олдсон аж. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж