Британийн титэм дэх Хятад сувд

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Британийн титэм дэх Хятад сувд

Их Британи Зүүн өмнөд Ази дахь сүүлчийн колони эзэмшлээ арван жилийн өмнө алдсан боловч  Гонконг өнөөг хүртэл британи шинжээ бүрэн алдаагүй байна. Ажлаар ч бай амралтаар ч бай Гонконгод очсон хэн нэгэн тэр хотын дэлхийд алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зугаалж, Пулины сүмийг үзэж, Виктория оргилд гарахыг хамгийн түрүүнд л эрхэмлэдэг…
Загасчдын хар тамхины дайн

Өдгөө энэ газрын албан ёсны нэр нь Засаг захиргааны тусгай район Гонконг юм. Гэхдээ “Гонконг” гэсэн үг нь өмнөд кан­тон аялгууных ба албан ёс­ны статусгүй. Өнөөгийн хятад эрх баригчид Бээжин аялгууг илүүд үзэх учраас тэр нутгийг Сянган гэсэн албан ёсны нэртэй болгожээ. Түүний газар зүйн ба түү­хэн онцлогийг ойлгохын тулд газрын зураг харахад л хан­галттай. Хэдэн гол байх ба тэдний тоонд цалгисан их  устай Бэйзян Өмнөд Хятадын тэнгист цутган Чузянкоу гэх урт бөгөөд өргөн буланг үүсгэдэг байна. Энэ булан нь далайд түрэн орсон хоёр хойгоор төгсдөг. Түүний барууныг Макао, зүү­нийг нь Коулун гэж нэрлэдэг байна. Одоо Коулуныг Бээжин маягаар Цюлун гэж нэрлэдэг бөгөөд тэндээс Хятадын шинэ автономийн бүс нутаг эхлэн цааш нь Гонконг арал ба олон жижиг арлуудыг хамаардаг. Эндхийн байрлал нь өнгөрсөн үеийн далайчдад эдгээр нутаг ямар таатай байсныг төсөөлж болохоор харагдана. Яг энд л далайчдын Европоос хийсэн олон сарын аян дуусдаг байжээ.
Харьцангуй саяхан Макао португальчуудад, Гонконг нь британичуудад харьяалагдаж байсан юм. Агуу их газар зүйн нээлтийн эриний XVI зууны эхээр ийшээ ирээд энэ газар нутгийг нээж өгсөн анхдагч нар нь харин португальчууд билээ. Нутгийн хүмүүс тэр цагт далайг туулан арилжаа наймаа, хулгайн болоод худалдааны аян замд гарна гэсэн бодол ч үгүй байв. Энд тэнд харагдах загасчдын сууринтай, хүн ам бага, найрсаг биш нутаг л эхлээд харийн далайчдад харагдсан биз.
Европынхан энэ нутгийн давуу талыг шууд л олж хар­сан гэж болно. Хятадтай хийх ашигтай наймаа тэндээс эхэлсэн юм. Гонконгийн буланд орж ирэх харийн хөлгийн туг нь л харин өөрчлөгдөж байлаа. XVIII зууны эхээр Британийн хөлөг онгоцнууд ба компаниуд португали худалдаачдын хөлөг онгоцны эздийг шахах болсон байна.
Хятадын эрх баригчид XIX зууны сүүлчээр тэнд ичгүүргүй эзэгнэх европчуудад дургүйцлээ гаргах болсон ба 1840 онд Англи-Хятадын анхны дайн дүрэлзэв. Түүнийг “хар тамхины дайн” гэж нэрлэдэг ба дайн өдөөх шалтгаан нь британичуудын мэдлийн хар тамхины нөөцийг устгах гэсэн Засгийн газрын комиссар Линь Цесюйн тушаал болсон байлаа. Дайн 1842 онд энхийн гэрээ байгуулснаар төгсөж, Гонконг Их Британийн “мөнхийн эзэмшил” болсноор Британийн колончлол эхэлжээ. Хар тамхины хоёр дахь дайн буюу 1856-1860 онуудын Англи-Франц-Хятадын сөр­гөл­дөөн зөвхөн Английн эзэмш­лийг өргөтгөсөн байлаа. Хятад, Британийн нутаг дэвс­гэрийн хил дээр цайз гэмээр хачирхалтай байгууламж бай­гуулагдан Коулун (Kowloon Walled City) гэсэн нэртэй болсон байлаа. Тэнд 1980 оны сүүлчээр 50 мянган хүн 100х200 м газарт амьдарч байв. Тэднийг өөрсдийн хүмүүс гэж хятадууд ч британичууд ч хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байсан юм.
БНХАУ нэг биш удаа Гонконгийг буцаан өгөхийг шаардаж байв. Коммунист дэглэмийн хэт давралт сулран арай тогтуун амьдралын урсгалд ороод ирэх үеэр Их Британи маргаандаа буулт үзүүлэх болсон байлаа. Британичууд 1997 онд Хятадад өөрсдийн колонийг шилжүүлж, хүн амд нь Британийн харьяаллыг авах, хүссэн газраа амьдрах боломжийг өгсөн юм. Олон ч хүн энэ боломжийг ашигласан байлаа. Гэхдээ ойрын 50 жилийн дотор Гонконг зарим нэг давуу эрхээ эдлэн өөрсдийн хууль, мөнгөний системийг хадгалан, олон улсын байгууллагад бие даан элсэх эрхээ эдлэх юм байна. Европчуудын эзэмшилд байсан тод мөр болох зах зээлийн эдийн засаг, англи хэлтнүүдийн ба христийн сүсэгтнүүдийн “тоо толгой ч” харьцангүй өндөр хэвээрээ байсаар.

“Гонконг” гэж бид ярихдаа өндөр байшингууд гэж сэтгэнэ

Эмзэгхэн, овортой, ду­гуй эсвэл хурц ирмэгтэй Гон­конгийн өндөр байшингууд бүгд л нэгэн адил тэнгэр бага­надахаар тэмүүлэх аж. Эд­гээр барилгуудаас болоод Гон­конгийг “зөгнөлт киноны зураг авалтын талбай” гэж нэрлэх болжээ. Бас “Дэлхийн аж үйлд­вэрийн шилдэг зураглал” эсвэл “ирээдүйн хот” гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ гэрэл гэгээний хугарал, гялбаа байхгүй өдөр тэднийг харахад зөв өнцөг, нэ­гэн янзын цонхны төгсгөлгүй дүр­сээрээ уйтгар төрүүлмээр. Мөн тэнд дэлхийн бусад хотууд шиг дэгжин байрны зэрэгцээ зас­вар шаардсан эсвэл буулгах болсон байшингууд ч бий. Тэд өндөр байшингуудынхаа дэр­гэд гоолиг анар модон дундах өм­хөрсөн хожуул шиг л хараг­дана. Мөлийж, эмтэрсэн бу­лан ирмэг, хатаж буй даавуу өл­гөсөн тагтнууд, дээврээр нь дугуй унан зугаацах хүүхдүүд гайхмаар зураглал гэмээр…
Орой бүрэнхий болох ца­гаар зураглал эрс өөрчлөгдөн үзэмж муутай байгууламжууд бүрэнхийд уусан, өндөр бай­шин­гууд нь гэрлэн гоёлоо өмсөх аж. “Гэрлийн симфони” гэж нэр­лэгдэх хөгжмийн лазерийн туяат шоу хэдэн арван тэнгэр бага­надсан байшингийн хана, дээ­вэрт тоглолтоо хийх нь ал­майруулсан үзмэр. Гэрлийн хөгжимт шоуг Коулины Оддын цэцэрлэгт гудамжнаас (Avenue of Stars) харахад салах аргагүй гэж жуулчид өгүүлдэг.
Оддын цэцэрлэгт гудамж  Виктория хоолойн эргийн дагуу үргэлжилнэ. Тэнд Азийн кино урлагийн домог, кун-фугийн мастер Брюс Лигийн хөшөө байдаг. Жуулчид хөшөөний дэргэд өдөржин  зургаа татуулах дуртай. Харин шөнө хүрэл Ли гартаа камертай хүрэл зураглаачид, чанга яригчаа барьсан хүрэл найруулагч нартайгаа, булангийн  хар усыг харах өндөр барилгуудтайгаа л үлдэнэ.

Хүний давлагаа

Гонконг хүн амын маш их нягтралтай бөгөөд 6251 хүн/кв.км үзүүлэлтээр бараг дэлхийд тэргүүлнэ. Гэхдээ 6411 хүн./кв.км гэсэн Сингапурыг арай л гүйцэхгүй.
Хүний их урсгал ид ачаалалтай үеэр метроны станцууд руу урсах нь бидний төсөөллийг барьцгүй болгох ажгуу. Гонконгийн метро нь дотроо бүхэл бүтэн хотыг нуужээ. Тэнд өөрсдийн зоо­гийн газар дэлгүүрүүд нь ажиллаж, хурдан галт тэрэг,  дуу чимээ, цэвэр цэмцгэрээрээ гайхуулагдахаар. Ганцхан хү­мүүс нь л хэвээр. Тэд өөрс­дийн олныг мэддэг хүрээлж буй хүмүүсээ бодоод дэг жур­маа сахин хүнд саад болохгүйг хичээдэг. Амны хаалт­тай хүмүүсийг анх хараад шувууны томуугийн ямар нэгэн дэгдэлтээс айх санаа төрсөнгүй. Гонконгчууд бусдад нянгаа халдаахгүй гэсэн нь тэр. Томуу авсан тэд өөрсдийн “нян”-г зөвхөн өөртөө л дарах аж. Тийм хүмүүсийг бишгүй л харж болно. лаа. Хавар Гонконгийн хэмжээсээр +15 хэм орчим байх нь хүйтэнд тооцогдоно. Нэг сар болоход нар бараг харахгүй. Дөрөвдүгээр сард бороо орох нь хэвийн хэрэг гэгддэг бол харин ийм цаг агаар тэнд ер бусын гэж тооцогддог гэнэ. Пальто, савхин бээлий, ноосон ороолт малгайгаар “жавраас” хамгаалагдсан гон­конгчууд  жакет, пиджакаар ган­­гарах гадаадынхныг гайхан харцгаана. Гонконгийн халууны тухай ярьсаар байгаад өөр хувцас авахуулдагүй билээ.

Оффисийн нялцгай биетийн чимээгүй цаг
Гонконгчуудын ажилдаа хандах, хариуцлага болон шийдэж байгаа асуудлуудад зарцуулах хурд ба сэтгэх хэмжээ нь аргагүй л сэтгэгдэл төрүүллээ. Офист төвлөрсөн нөхөрсөг орчин ажиглагддаг байна.
Гонконг дахь офис өөрөө хүүхдийн тоглоомын дэлгүүр шиг. Бараг ширээ бүр дээр нь заан, дельфин, баавгай зэрэг зөөлөн тоглоомууд байх бөгөөд тэр нь үдийн цайны дараах амралтад зориулагддаг ажээ. Үдийн цайны цагаа тэд хоёр хуваадаг юм байна. Эхний 30 минутад нь хоолоо идээд сүүлийн 30 минутад нь зөөлөн тоглоомоо дэрлээд унтах аж. Европынхны зарим нь тэдний уламжлалаар дуг хийх нь хөдөлмөрийн бүтээмжид тус боллоо гэж ярьж байлаа.
Үдийн хоол нь хятад хоолыг илүүд үзэж байдаг хүмүүст багагүй асуудал гаргаж мэднгэ. Гудамжинд байгаа том тогоонуудын дэргэд зай олж хооллох дээр нь маш халуун, тостой хоолыг идэх нь бас л зарим нэг авхаалж шаардана. Мөн тогоонуудад далайн бүтээгдэхүүн  л гэж мэдэхээс өөрийг таах арггагүй. Чухам чанартай юу үгүй юу гэдэгт ч эргэлзээ төрөх аж.
Зоогийн газарт нь банштай, гурилтай шөл голлох бөгөөд харин түүнийг савхаар идэх нь томоохон хүндрэл болж мэднэ. Гэхдээ л Гонконгийн ресторануудын талаар сайхан дурсамж үлддэг аж. Цэвэрхэн, сайхан хоолтой, голчлон далайн бүтээгдэхүүн ба цагаан будаа өгөх бөгөөд дэргэд нь хэрэглэхэд таатай халбага, сэрээ тавих тул асуудал гарахгүй.
Гонконгод удах тусам чөлөөт орон зай дутагдаж эхэлж байгаа нь мэдэгддэг аж. Гонконгод газар нутаг бага нь цэцэрлэгт хүрээлэнд нь хүртэл мэдрэгдэнэ.
Снежана Лукьянова гэдэг энэ орос эмэгтэй Гонконгийн нэгэн компанид сар дадлага хийгээд ирсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцсан нь энэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж