Хятадын улс төрчдийн хатуу үгс | News.MN

Хятадын улс төрчдийн хатуу үгс

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Хятадын улс төрчдийн хатуу үгс

-Өнгөрсөн зууны жа­раад оны эхээр эх газрын Хятадад эдийн засгийн байдал хүнд байсан үед АНУ ир­гэний дайны да­раа Тайваньд зугтан гар­сан Чан Кайшигаар эх газарт сөрөг довтолгоо хийлгэхээр идэвхтэй дэмжсэн юм.Тэр нөхцөлд БНХАУ ба АНУ хоёр нууц уулзалт хийжээ. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай өөрийн төлөөлөгчдөө “Тайвань эх газрын Хятадад довтолж эхэлсэн тэр өдөр Хятадын ардын чөлөөлөх арми Тайванийг чөлөөлнө” гэж америкчуудад сануулах үүрэг өгчээ. Тэр үгийг сонссон америкчууд эх газрын Хятадад довтлох Тайванийн төлөвлөгөөг дэмжихгүй гэж мэдэгдсэн байв.

-Хятад, Энэтхэг хи­лийн хэлэлцээр хийж байсан 1960 оны дөрөв­дүгээр сарын гу­рав дахь арав хоногт Энэтхэгийн төлөөлөгч “Түвд Хятадын жинхэнэ газар нутаг мөн үү?” гэсэн өдөөн хатгасан асуулт тавьсан юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай хариулахдаа “эрт дээр цагаас, наад зах нь Юань улсын үеэс Түвд Хятадын хэсэг байлаа” гэсэн байв. Энэтхэгийн төлөөлөгч богинохон хугацаа юм байна гэж хэлэхэд нь  Жоу Эньлай “Юань улс 700 жилийн өмнө оршин тогтнож байв. Хэрэв 700 жилийг богино гэвэл одоо дөнгөж 100 гаруйхан жил болж байгаа АНУ улс мөн үү?” гэж хариулсан байна. Энэтхэгийн төлөөлөгчид хэлэх үг байсангүй.

-Британийн төмөр хатагтай Маргарет Тетчер 1982 оны есдүгээр сард Бээжинд айлчлан Дэн Сяопинтай Сянганы бие даасан байдлын талаар хэлэлцээр хийсэн юм. Энхийн бус замаар ч хамаагүй Сянганыг захирах эрхээ Их Британи авч үлдэнэ гэж М.Тетчер хэлэхэд нь Дэн Сяопин яаралгүйгээр “Хятадууд хамаагүй ядуу, гэхдээ тулалдаж байхдаа үхлээс айдаггүй” гэж хариулжээ. Сянган 1997 онд эх орондоо нэгдсэн билээ.

Чу Жунци (Гадаад хэргийн сайд асан): -АНУ-ын Төрийн на­рийн бичгийн дарга Мад­лен Олбрайт Хятадад айл­чилж байхад нь би түүнд: “Би чамаас хамаагүй эрт хүний эрхийн төлөөх хө­дөлгөөнд оролцсон” гэж хэл­сэнд тэрээр их гайхсан янзтайгаар “Тийм үү?” гэж хэлэв. Би хариулахдаа: “Үгүй гэж үү? Би чамаас 10 насаар ах. Амиа дэнслэн Гоминьдантай би тэмцэж байхдаа Хятадын ардчилал, эрх чөлөө ба хүний эрхийн төлөөх хөдөлгөөнд оролцож байхад чи дөнгөж сурагч охин байлаа шүү дээ” гэлээ
“Чу Жунци сурвалжлагч нарын асуултад хариулж байна” гэсэн номоос

-Хятадын шинжлэх ухаан, техник, аж үйлдвэрийн батлан хамгаалах хорооны албан ёсны төлөөлөгч Хуан Цян 2007 оны нэгдүгээр сарын 8-нд сэтгүүлчидтэй ярилцахдаа “Хятад нисэх онгоц тээгч онгоцыг бүтээж чадна. Ирээдүйд зохих цагтаа Хятад энх тайвныг хамгаалах аймшгийн хүчтэй цэргийн шинэ техникийг үзүүлэх болно гэсэн юм.

НҮБ-д сууж байсан БНХАУ-ын элчин сайд Ша Цукан 2006 оны наймдугаар сарын 17-нд мэдэгдэхдээ “АНУ-ын цэргийн зардал дэлхийн үзүүлэлтийн тал хувь болж байна харин Хятадын хүн ам америкчуудаас 6-8 дахин их учир Хятадыг буруутгах учир юунд байна вэ?” гэсэн байв. АНУ зүгээр л чимээгүй, тайван байж бай гэж тэр хэлсэн юм. Тайванийн асуудал сөхөгдөхөд Ша Цукан Хятадад сөөм газар аминаас үнэтэй гэж онцолсон байлаа.

-Тайваньд нэг улсаас зэвсэг худалдах тухай яриа гарахад Хятадын Гадаад хэргийн сайд асан Ли Жаосин “энэ нь ах дүү хоёр тэврэлдэж байхад нэг нь хутга атгасантай адилхан биш үү? Ямар санаагаар?” гэж хэлжээ.

-Хятадын нэртэй хөнгөн атлетикч Лю Сян 2006 оны Азийн тоглолт дээр 110 метрын саадтай гүйлтийн алтан медаль авсан юм. Тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр Японы сурвалжлагчын тавьсан “Богино зайн гүйлтэд азичууд муу. Тэгээд ч таныг илэрч болмооргүй ямар нэгэн эм хэрэглэсэн юм биш биз гэж сэжиглэж байна” гэсэн асуултад Лю Сян хариулахдаа: “Япон, АНУ хоёрын анагаахыг Хятадынхаас хөгжлөөр илүү гэдэг юм билээ. Хэрэв тийм эм байсан бол япон ба америк тамирчид аль эрт хэрэглэх байсан байх. Гэхдээ тийм эм хэрэглээд ч япончууд алтан медаль байтугай, эхний гурван шагналтны тоонд ч багтахгүй нь ойлгомжтой” гэж тэр хэлээд “Миний амжилт бол ази хүмүүс, шар арьстнуудын амжилт гэж би нэг биш удаа хэлж байсан юм. Гэхдээ энд япончууд багтдаггүй бололтой” гэж нэмэрлэсэн байв. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Тайвань хөөрхийг Хятад руу довтолсон өдөр нь арчих юм биз дээ

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Хятадууд хамаагүй ядуу гэхдээ тэд тулалдаж байхдаа үхлээс айдаггүй гэнэ үү Ард нь пулемёт зоочихсон юм чинь юунаасаа ч айх вэ дээ

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Хятадууд хамаагүй ядуу гэхдээ тэд тулалдаж байхдаа үхлээс айдаггүй гэнэ үү Ард пулемёт зоочихсон юм чинь юунаасаа ч айх вэ дээ

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Хятадууд хамаагүй ядуу гэхдээ тэд тулалдаж байхдаа үхлээс айдаггүй гэнэ үү Ард пулемёт зоочихсон юм чинь юунаасаа ч айх вэ дээ

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Тайвань хөөрхий Хятадын хаана нь ч хүрэхгүй бололтой юм шиг байна даа

Avatar

Билэгчулуун 2010-09-29 202.131.232.211

Юань гүрэн бол Монголын эзэнт улс гээд хэлчихсэн бол ч Хятадууд юм дуугарч чадахгүй л байсан байх даа

Avatar

tulga 2010-09-29 111.188.76.253

zaliaachee yu ni tegeed saihan bga ym be jinhene zevuun novshinuud sh de

Avatar

tulga 2010-09-29 111.188.76.253

zaliaachee yu ni tegeed saihan bga ym be jinhene zevuun novshinuud sh de

Avatar

Зочин 2010-09-29 94.246.127.56

enethegvd tvvh mdkv goomo ym hj mgl uls torchid suraltsah hrgtede

Avatar

Зочин 2010-09-29 94.246.127.56

enethegvd tvvh mdkv goomo ym hj mgl uls torchid suraltsah hrgtede

Avatar

Зочин 2010-09-29 202.179.10.58

Энэ юун х***а өөрсдийгөө магтаад эхэлвээМонгол хэл мэддэг х***а бас байнаа

Avatar

Зочин 2010-09-29 220.101.173.186

Enetheg haltaruud Yani gurniig Mongoliin ezent uls gej medeh ch ugui malnuud baigaa um Oorsdoo Mongolchuudad tatvar toldog albatuud baisan bolohooroo Mongoloos ichij yavdag baasnuud

Avatar

Зочин 2010-09-29 182.160.1.64

Hujaa nar oorsdiigoo magtaj shaaj ogch bna aa kkk

Avatar

Зочин 2010-09-29 182.160.1.64

Yuan guren ni Mongoliin Ih Ezent guren shuu dee geed Enetheguud helehgui dee Tegvel j****a nar yuu ch helj chadahgui tag bolno kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж