Motorola шинэ утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Motorola шинэ утсаа танилцууллаа

Дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч Motorola компани смартфоны салбарт тэсрэлт хийхээр амлаж, шинэ бүтээлээ танилцууллаа. Энэхүү тусгай загварын Droid R2-D2 смартфон нь Motorola Droid 2 загварын бүхий л хүчин чадал боломжуудыг өөртөө агуулсан аж. 4 инчийн AMOLED мэдрэгчтэй дэлгэцтэй, дөрвөн эгнээ бүхий гулгадаг QWERTY товчлууртай гэнэ. Компанийн зүгээс уг смартфоны 8.0 мегапиксель камерыг онцолж байгаа юм. Мөн өөр дээрээ 16GB багтаамжтай гэнэ. Үнийн хувьд 249 ам.доллар аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж