Хосууд яагаад араар тавьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Хосууд яагаад араар тавьдаг вэ?

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад бие биенээ  хууран мэхэлдэг вэ?  Уйдаад, илүү сонирхолтой зүйлд уруу татагдаад тэр үү  эсвэл  бүр ноцтой  зүйл байна уу? Хүмүүсийн харилцааг улам энгийн болгож байгаа зүйл нь техник технологи. Мессежер, мессеж, утасны  дуудлага ажлын байранд дээрх сээтэгнэлийг өөгшүүлдэг. Мөн интернэтээр дүүрэн танилцах сайт, чат булангууд байгаа нь гэрлэсэн хүмүүсийг ч хууран мэхлэлтэнд турхирч байдаг. Гэвч энэ бүхэн эхнэр, нөхрөө хууран мэхлэх эцсийн сонголтыг хийхгүй. Хүн өөрөө сонголтоо хийдэг.
Харилцааны мэргэжилтнүүд хосуудын хууран мэхэлдэг шалтгаануудыг ийнхүү нэрлэжээ.
Шалтгаан  #1:  Эмэгтэй хүн гунддаг

“Хэрэв эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж, гоо сайхандаа, гадаад байдалдаа анхаарахаа боливол эр хүн өөр эмэгтэйг сонирхож эхэлдэг.  Тиймээс эмэгтэй хүн эр нөхрөө  алдахгүйн тулд сайхан хэвээрээ байхыг хичээх хэрэгтэй гэж харилцааны  сэтгэл зүйч Нэнси  О Рейлли зөвлөж байна.  Эрчүүд ч мөн ялгаагүй эхнэрээ алдахгүйн тулд өөртөө анхаарал тавьж, өөртөө хайртай байх хэрэгтэй.
Эрчүүд эхнэрээ сайхан харагдахад нөлөөлж чадна. “ Эхнэрээ хөөрхөн гэдэгт нь итгүүл”. “Түүнийгээ хичнээн  хөөрхөн бас өөрт нь ямар их хайртайгаа хэлж байвал бүсгүйд энэ нь эерэгээр нөлөөлж, та хоёрын хэн хэн нь сэтгэл хангалуун байна” гэж  Нэнси зөвлөж байна.  
Шалтгаан  #2: Ижилсэл хосуудыг хайхрамжгүй болгодог.  
Эмэгтэйчүүдийн хэлдэг  нийтлэг шалтгаан нь  юу гээч. Тэд үүнийгээ ёс юм шиг боддог болсноос тэр. Яагаад гэвэл эр нөхрүүд хүүхдүүд, өр төлбөр, байшингын засварын тухай л ярьдаг болохоос биш өөрсдийнхөө тухай бараг ярилцдаггүй аж. Хэрэв эр нөхөр нь эхнэртэйгээ дотно аминчилж ярихаа боливол эмэгтэй хүн хайр сэтгэл, харилцаандаа сэтгэл дундуур болж өөр эр хүнийг хайж эхэлдэг аж.  
Шалтгаан #3:  Яншаа эхнэрт хэн дуртай байх билээ.
Үглэж яншихаас  өөр эр нөхрөө өөр  бүсгүйд амархан алддаг зүйл байхгүй.
Яншаа эхнэр бол шумуул л гэсэн үг. Ийм эхнэртэй ямар нөхөр секс хийхийг хүсэх вэ дээ. Аль болох хол байхыг хүсэх нь мэдээж.
Шалтгаан #4: Өөр амьдрал
Та өдий хүртэл нэг л замаар явж ирсэн. Гэвч сүүлийн үед сонирхол чинь өөр замд хөтлөөд байх шиг санагдаж байна уу?  Нөхөр чинь найзуудтайгаа биллиард цохиж, хөл бөмбөг үзнэ гээд алга болоход та зурагтаар  дуртай олон ангит киногоо үзэхийг илүүд үзнэ.  
Харин та хоёр өөр өөр зүйл сонирхох болсон үеэс хойш  хэн хэн нь сонирхол нэгтэй хүнийг  хайж эхэлнэ. Магадгүй тэр сонирхол чинь хөрш чинь байхыг хэн мэдлээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж