Лос-Анжелост ер бусын халуун байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Лос-Анжелост ер бусын халуун байна

Лос-Анджелесийн наранд шарлагын газарт. Фото: pachd.com

АНУ-ын Лос-Анжелес хотод өнгөрсөн даваа гаригийн үд дунд агаарын хэмийн шинэ дээд үзүүлэлт бүртгэгдэн хотын төвд агаарын хэм Фаренгейтаар +113 градус буюу Цельсийн +45 градус хүртэл халсан тухай KTLA телевиз мэдээлсэн байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын алба 1877 оноос хойш хийж байгаа ажиглалтын явцад энэ удаагийн Цельсийн +45 градус нь халалтын дээд амжилт болжээ. Өмнөх дээд үзүүлэлт 1990 оны зургадугаар сарын 26-нд Калифорни хотод бүртгэгдэж тэр үед агаар +44 градус хүртэл халсан байжээ.

KTLA телевиз тэмдэглэснээр хамгийн их халуун хотын төв, Баруун Холливуд, Лонг-Бич, Помона ба Сильмарт байсан ба өдрийн турш агаарын хэм Фаренгейтаар 107-113 хүртэл халж байсан гэнэ.

Ер бусын халуун болж байгаа учраас сургуулиуд, тээвэр, зарим үйлдвэрүүд ажлын онцгой дэглэмд орсон байна. Хотын иргэдийг наранд гадаа байх цагаа багасгахыг эрх баригчид уриалсан байлаа.

Хэт их халуун цахилгаан сүлжээний ачааллыг ихэсгэсэн бөгөөд даваа гаригийн цахилгаан зарцуулалт 6177 МВт хүрчээ. Цахилгааны сүлжээ ачааллаа дааж байгаа гэж мэдэгдсэн ч хотын зарим дүүрэгт цахилгаан тасарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж