
“Нэг дэлхий эв нэгдэл клуб” төрийн бус байгуулага Японы эрдэмтэн Масура Эмотогийн “Ус юу хэлдэг вэ?” номыг орчуулан, хэвлүүлж хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах гэж байна. Японы эрдэмтэн Масура Эмото 25 жилийн турш усны бүтцийн судалгаа хийж, ус амьд, хүний үг яриа бодол сэтгэлийн ойлгох чадвартай хэмээн нотолжээ. Хоёр шилэн аяганд ус хийж нэгэнд нь муухай нөгөө усанд хөөрхөн гэсэн үгийг сарын турш хэлжээ. Өдөр бүр хөөрхөн гэдэг үг сонссон ус зургаан талт, зөв хэлбэртэй талст үүсгэсэн бөгөөд харин муухай гэсэн үгийг сонсч байсан усны талст нь эвдэрсэн байжээ. Энэхүү зурагт номноос багачууд ус бидний адил амьтай, усаа хайрлаж байх ёстой гэсэн ойлголтыг авах юм байна. Одоогоор “Ус юу хэлдэг вэ?” номыг 2000 гаруй ширхэгийг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад сургуулиар нь дамжуулан тараажээ. Тус байгууллагаас долдугаар сарын 15-нд Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах юм байна.
Ц.Хишиг
enxbaatarin xerlenchimeg 2010-03-23 202.179.7.114
ta nar bvv ex ornoo xudald luwarchdaa
Cnii hairt 2010-03-23 202.126.89.79
Naa us yriad bn giciii mine
tse 2010-03-23 127.0.0.1
sonin l yum er n us amitai baih aa manaid ovdson hyyhdiig us ergyyleed emchildeg edgeedeg dom baidag shy de