Алексей Орлов Халимагийн тэргүүн болов

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Алексей Орлов Халимагийн тэргүүн болов

Алексей Орлов. Фото:  bumbinorn.ru

Халимагийн Ардын хурал тус бүсийн тэргүүнээр Алексей Орловыг баталсан байна гэж  РИА Новости агентлаг мэдээлжээ.

Орлов өмнө нь бүс нутгийн Засгийн газрын даргын орлогч ба тус улс дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн элч байжээ. Түүнийг ерөнхийлөгч Дмитрий Медведев Халимагийн парламентад бүсийн тэргүүнээр сонгохоор мэдэгдэн оруулж ирсэн байна.

Аравдугаар сарын 24 хүртэл Халимагийг Кирсан Илюмжинов толгойлох ба өмнө нь тус улсыг 17 жил толгойлсон Илюмжинов бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад тушаалаа өгнө гэж мэдэгдсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж