Путин Лужковын гол алдааг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Путин Лужковын гол алдааг нэрлэв

Юрий Лужков огцрохгүйн тулд ерөнхийлөгч Дмитрий Медведевтай харилцаагаа хэвийн болгох “алхамыг цаг алдалгүй хийх ёстой байлаа” гэж ерөнхий сайд Владимир Путин хэлсэн тухай "Интерфакс" агентлаг мэдээлэв.

“Москва хотын захирагч ба ерөнхийлөгчийн хоорондын харилцаа бүрэлдсэнгүй нь харахаас тодорхой. Гэтэл мэр бол ерөнхийлөгчийн захиргааны хүн болохоос биш эсрэгээр байж болохгүй” гэж Путин тайлбарлав. Гэхдээ “Юрий Михайлович Лужков Москвагийн хөгжилд их зүйлийг хийсэн бөгөөд орчин үеийн Оросын чухал  хүний нэг” хэмээн Путин тэмдэглэв.

"Үйлдлийн хувьд бол таны дуулгавартай зарц би хуулийг санаачилсан ба түүний дагуу л бүсийн удирдагчид засаглалд томилогдох буюу зайлуулагдаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев өөрийн эрх мэдлийн дагуу хуулийн хүрээнд үүнийг хийлээ” хэмээн “итгэл алдсантай холбогдуулан” гэх томьёололтой ерөнхийлөгчийн зарлигийг тэр тайлбарлажээ.

Юрий Лужков есдүгээр сарын 28-ны өглөө Дмитрий Медведевын зарлигаар албан тушаалаасаа огцорсон юм. Ерөнхийлөгчийн аппаратын мэдэгдлээр Лужковт сайн дураараа огцрохыг санал болгосон боловч хотын захирагч түүнээс татгалзан өөрийг нь халах хатуу хувилбарыг сонгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж