Алдарт загвар өмсөгч Naomi Campbell GQ сэтгүүлийн орос хувилбарын ирэх сарын дугаарт хагас нүцгэн зургаа
авахуулжээ. Тэрбээр хар өнгийн дотуур өмд өмсөн, нүцгэн биен дээрээ мушгирсан могой байрлуулан хөхөө далдалсан
байна. Хэдхэн хоногийн өмнө түүний загварын ертөнцөд хөл тавьсны 25 жилийн ой нь болсон ба энэхүү ойг тохиолдуулан олон нэртэй загварын орднууд түүнд зориулан бүтээгдэхүүн гаргасан юм.
Нэрт загвар өмсөгч бүсгүй 2008 оноос Оросын тэрбумтан Владислав Доронинтой дотно
харьцаатай болсон ба хуримаа Италийн
алдарт Бурнуудын ордонд хийж магадгүй гэж хэвлэлээр бичиж байгаа.
Мөн тэрбээр энэ зун Либерийн
ерөнхийлөгч Чарльз Тейлороос
хар алмааз бэлгэнд авсан тухай хэрэг дуулиан дэгдээж, Гаагийн шүүхэд дуудагдан мэдүүлэг өгсөн юм.
Н.Наран