Apple компани Nokia-тай тулалдана

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Apple компани Nokia-тай тулалдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Apple компани патенттай холбоотой хэргээр Англи дахь Nokia-г шүүхэд өгчээ. Ийнхүү технологийн хоёр акулууд хоорондоо тулалдаж байна. “АНУ дахь хоёр компаниуд есөн хэрэгжилтийн патентийн талаар зарга үүсээд байгаа бөгөөд энэхүү асуудлыг бид шалгаж байгаа” гэж Nokia-гийн хэвлэлийн төлөөлөгч Марк Дуррант хэлэв. Хоёр компани өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш маргаантай байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Nokia АНУ дахь Apple компанийг iPhone-ийн шинэ загварыг гаргахдаа тэдний патентийг хулгайлсан хэргээр шүүхэд өгсөн байжээ. Финланд дахь Nokia-ийн төвөөс Apple-ийг өөрсдийнх нь хялбаршуулсан үйлдэл хийдэг технологи болох интернэт ашиглан захидал явуулах гэх зэрэг үйлдлийг Apple компани iPhone-даа суулгасан гэж үзсэн байна. Америкийн худалдааний танхим болох ITC уг хоёр компанийн хооронд үүсээд байгаа маргаанийг дараа жил гэхэд шийдвэрлэх бөгөөд албан ёсны шүүх хурал 2012 онд Делаварт болох юм байна. Nokia-гийн хувьцаа тодорхой шалтгаангүйгээр унаж байгаа бол харин Applе компанийн номер 2т орох мэргэжилтэн болох Тим Күүкийг Хэвлэтт-Пакард компанируу явах гэж байгаа гэсэн цуу ярианаас болоод Apple-ийн хувьцаа 1,2%-иар унажээ.

    Б.Билгүүн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж