Хөрөнгийн зах зээлийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийг хэлэлцэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хөрөнгийн зах зээлийн тухай хоёр дахь удаагийн бага хурал Чингис зочид буудалд болж байна. Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулж буй энэхүү бага хурал “Монголын хөгжилд Лондонгийн санхүүжилтийн нөлөө” сэдэвт лекцээр эхэлж байгаа юм. Энэхүү лекцийг Лондонгийн Хөрөнгийн биржийн хөрөнгийн анхдагч зах зээлийг хариуцсан захирал Трэйси Пиэрс уншиж буй бол “Рио Тинто ба Оюутолгойн төсөл” сэдвээр Рио Тиниогийн Монгол талыг хариуцсан захирал Дэвид Патерсон танилцуулга хийх ажээ. Энэ удаагийн бага хурлаар Монголын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, Монголын хөрөнгийн биржийн арилжааны ирээдүй, Монголын үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчин зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Бага хурал бүтэн өдөр үргэлжилнэ.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж