Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Стресс тайлах хүнс

Цаг агаар таагүй, сэтгэл санаа тогтворгүй бухимдуу байна үү?
Доорх жимс, ногооноос аль нэгийг нь идээд үз. Та хэвийн байдалдаа дахин орох болно.

Жүрж:
Витамин C-гээр баялаг энэ жимс бухимдсан үед цусны даралтыг хэвийн болгож, бухимдлыг тайлдаг байна. Мөн C витамин дархлаа нэмэгдүүлдгээрээ алдартай.

Төмс:
Стресс тайлахад зарим үед хэрэглэгддэг нь төмсөнд агуулагддаг витаминууд биеийн ядаргаа гаргадаг.

Бүйлс, самар:
B, E витаминтай тул дархлааг нэмэгдүүлж, даралт буурахаас сэргийлдэг.

Хулд загас: 
Зүрхний  өвчнөөс сэргийлж, гормонийг тэнцвэржүүлдэг байна.

Бууцай:
Магниар баялаг тул толгой өвдөх, бие сульдахад тустай. Нэг аяга бууцай нэг өдрийн магнийн хэрэгцээг ханагадаг.

Цэцэгт байцаа:
Хүнсний ногоонуудаас цэцэгт байцаа хамгийн витаминлаг учираас стресст орсон үед биеийг сэргээх чадалтай байдаг байна.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж