Цаазын ялын гүйцэтгэлээ хойшлуулсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Цаазын ялын гүйцэтгэлээ хойшлуулсаар байна

Шууд үхэлд хүргэдэг тиопентал сод /sodium thiopental/ буюу хүчтэй сод агуулсан эм дутагдалтай байгаа учраас АНУ даяар зарим цаазын ялыг гүйцэтгэхийг хойшлоод байгаа юм байна. Хүнийг шууд ухаан алдуулан үхэлд хүргэдэг энэ эм АНУ-ын 35 мужид шаардлагатай байгаа аж. Уг эмийг нийлүүлдэг “Хоспира” компанийн дарга хэлэхдээ “Тиопентал эмийг 2011 оноос өмнө нийлүүлэх боломжгүй” гэсэн байна. Гэтэл АНУ-ын есөн муж ирэх нэгдүгээр сараас өмнө  17 хүнийг цаазаар авахаар төлөвлөсөн байгаа аж. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор эмийг нийлүүлэгч “Хоспира” компани эмийн гол түүхий эд нийлүүлэгчдийг буруутгаж байгаа аж. “Хоспира” компанийн албаны хүн “Энэ эмийг хэрэглэх нь цаазлагдаж байгаа хүнд бэрхшээл багатай байдаг” хэмээн ярьжээ.

Б.Билгүүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж