Батлан хамгаалах салбарыг сурталчлах өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарыг сурталчлах өдөрлөг болов

Өвөрхангай аймагт энэ сарын 27-нд зэвсэгт хүчний байгууллагыг сурталчилах өдөрлөг боллоо.  Ирэх жил болох батлан хамгаалах салбарын түүхэн ойн хүрээнд орон нутагт батлан хамгаалах салбар, цэрэг, зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг танилцуулах сурталчилах зорилго тавьж ажиллаж байгаа аж. Энэ арга хэмжээний хүрээнд аймгийн төв талбайд цэрэг дайчдын үзүүлэх тоглолт, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт болж орон нутгийн иргэд үзэж сонирхлоо. Мөн Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, МУ-ын батлан хамгаалахын сайд Л.Болд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Борбаатар болон бусад албаны хүмүүс орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж