Хатуу хучилттай зам хүлээлгэн өгөх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Хатуу хучилттай зам хүлээлгэн өгөх ёслол болно

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас өмнөд хөршийн хил хүртэлх 56 км-ийн хатуу хучилттай замыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгнө. Уг замын ажлыг Хятад улсын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг хүлээж авах арга хэмжээнд оролцож байна гэж Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Төвшинбаяр мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж