
Тус байранд гэрээсээ дарамтлуулан хөөгдсөн хохирогч байрлан мэдүүлэг өгөх гэх мэт байдлаар саатан амрах зориулалттай аж. Цагдаагийн байгууллага нь хэдийгээр төрийн цагдан шийтгэх байгууллага ч орчин үед үйлчилгээний байгууллагынхаа үүргийг биелүүлж олон улсын стандартад нийцсэн тус өрөөг бий болгожээ. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах хамгаалах өрөөнд Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас 1 сая 600 мянган төгрөгийн эд хогшил болох ширээ сандал, гал тогооны хэрэгсэл, зурагт зэрэг бүхий л зүйлийг бий болгосон нь тус өрөөг тохилог болгосон ажээ.