Аудитийн мэргэшсэн ажилтантай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Аудитийн мэргэшсэн ажилтантай болжээ

Хөвсгөл аймгийн Аудитын байгууллага нь 2010 оны эхний хагас жилд санхүүгийн тайлангийн аудитод орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын 73 байгууллага, орон нутаг дахь улсын төсөвт байгууллага 158, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 4, төсөл хөтөлбөр 1 бүгд 236 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийж 1605,6 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлжээ. Мөн олон улсын хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитын стандарт, зарчмуудад нийцсэн, өөрийн орны онцлог тусгасан аудитын стандарт, гарын авлага, журмуудтай, аудит хийх арга зүйтэй боллоо. Тэдгээрийг ашиглан хараат бусаар хөндлөнгийн аудит хийдэг мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй боллоо гэж аймгийн ерөнхий аудитор О.Ганболд хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж