
Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэртэд жоншны орд илэрсэнтэй холбоотойгоор нинжа нар цуглаад байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл жоншны ордоос гучаад километрын зайтай Бүлээн багийн төвөөс урагш алтны шинэ орд илэрчээ. Гэтэл тэнд хоромхон зуурт таван зуугаад нинжа цуглаад байгаа аж. Тэр хавьд Хулд болон хөрш сумынхнаас гадна өөр аймгуудаас ч нинжа нар ирсэн тухай мэдээлэл байгаа тул тус газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй шуурхай хэсэг өнөөдөр газар дээр нь ажиллахаар явжээ. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар маргааш эргэн мэдээлэх болно.
С.Пүрэвсүрэн