Мандалговьд хүүхдийн парк барьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Мандалговьд хүүхдийн парк барьж байна


Дундговь аймаг 2010 оныг “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд Мандалговь хотод   тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй  Хүүхдийн парк баригдаж байна. 2011 оны  зургаан сарын нэгний хүүхдийн баяраар нээлтээ хийх энэ паркийн ашиглалтын өмнөх захиргааны даргаар төр, захиргааны ахмад ажилтан Г.Энхтүшин ажиллаж байна. Энэ паркид 28 метрийн өндөртэй алсыг харагч,10 морьтой морин тойруулга,10 машинтай  “Машины тулаан”  гээд өвөрмөц толоом угсрагдана.  6000 вольтын цахилгааны дэд станц, цэвэр усны байгууламж, офесын хоёр давхар барилга, хүүхдийн цайны газар, 100 хүний суудалтай задгай театрын барилгын ажил ид өрнөж байна.  Чулуун болон хавтан зам, талбайн ажил үндсэндээ хийгджээ. 800 метрийн тойрогт цанын бааз энд байгуулна.   Төөрдөг байшин, хиймэл хүрхрээ бүхий цөөрөмд багачууд хийлдэг завиар зугаална. Энд олон зуун мод бүхий ойн төгөл, зүлэгжүүлсэн талбай байх бөгөөд байгалийн таатай орчныг бүрдүүлэхэд их анхаарах аж.

  С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж