Л.Чинбат, А.Сүхбат нар асуудлыг хурцатгажээ | News.MN

Л.Чинбат, А.Сүхбат нар асуудлыг хурцатгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Л.Чинбат, А.Сүхбат нар асуудлыг хурцатгажээ

ДЭЛБЭРЧ ҮХЭХГҮЙН ТӨЛӨӨ СҮРДҮҮЛСЭН БАЙНА

Герман Улсын Элчин сайдын яамны урд байрлах таван давхар саарал тоосгон орон сууцанд МУИС, ШУТИС-ын багш нар амьдардаг. Эндхийн оршин суугчид байр нь хэзээ дэлбэрэх бол гэсэн мөнхийн айдсаас гадна газрын маргаан дунд амьдарсаар зургаан жилийн нүүр үзжээ. Учир нь 2004 онд  Төрийн ордны хойно орших хэсэг орон сууцыг ус, дулаанаар хангах төвийг нурааж, тус байрны хонгилд бойлууруудыг нь байрлуулснаар энэ асуудал үүсчээ. Тус байрныхан бойлуур байрлуулсан цагаас эхлэн санаа нийлэн зүтгэсний хүчинд 2008 онд Нийслэлийн ИТХ-аас 120 сая төгрөгийн санхүүжилт батлуулж, тус байрны урд байсан ус, дулаанаар хангах төвийн  суурин дээр шинэ барилга барих шийдвэрийг 2009 онд гаргуулжээ. Харин ус, дулаанаар хангах шинэ төв барих газрын хажуу талын жижиг талбай “Гацуурт” компанийн мэдлийнх бай­жээ. Улмаар “Гацуурт”-ын Л.Чинбат шуналдаа дийлдэн ус, дулаанаар хангах төв барих газрыг ч өөрийн болгож,  тус газрын хажууханд хар зам бүхий газарт жижиг талбай хуваарилуулж чадсанаар газрын төлөөх дажин дэгдсэн байна. Харин энэхүү маргаан өнгөрсөн пүрэв гарагт улам хурцдаж, олон өрх хохирчээ.

Юу болсон талаар “Эр­дэм” СӨХ-ны ТУЗ-ын дарга Н.Бум­бараас тодрууллаа.
 
-Өнгөрсөн пүрэв гарагт юу болсон юм бэ?

-Манай урд талын газарт “Гацуурт” компани 14 давхар орон сууц барих байсныг Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургадугаар сард захирамж гаргаж цуцалсан. Тэгээд ус, дулаанаар хангах төвийн барилгын ажил хийж байсан. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт “Гацуурт” компанийнхан Хойд солонгосын хэсэг иргэдээр дулааны шугамын хоолойнуудыг хөрөөдүүлсэн юм. Хөрөөдсөн хоолойнуудаас халуун ус олгойдон, энэ хавийн зургаан байрны 250 өрхийн 2000 гаруй иргэн ус, дулаангүй болсон. Мөн тэр шөнө их хүйтэн байсан учир хагарсан хоолойг зассан засварчид осгож үхэх дөхсөн шүү.

-Нийслэлийн Засаг дарга зургадугаар сард захирамж гарган “Гацуурт” компанийг барилга барих эрхгүй болгосон гэсэн шүү дээ?

-Монголын хууль гурав хоног гэдгийн жишээ нь энэ байхгүй юу. Засаг даргын захирамжийг Сүхбаатар дүүргийн газрын албаныхан тоодоггүй юм байгаа биз. Энэ хавийн кадастрын зургийг гаргахдаа ус, дулаанаар хангах төв барих газрыг “Гацуурт”-ынх гээд гаргаад өгчихсөн. Тэгээд л “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гээд дээрэнгүй авирлаж байхгүй юу. Өнгөрсөн пүрэв гарагт болсон явдалд “Гацуурт”-ын  Л.Чинбатаас гадна А.Сүхбат аварга ч холбоотойг баталж чадна. Тэр өдрөөс хойш А.Сүхбат аварга “Олимп” дээд сургуулийн оюутнуудаараа энэ хавийг мануулах болсон. “Монбит” гэсэн хуцас өмссөн оюутнууд ээлжээр харуул хийж байгаа. Тиймээс “Эрдэм” СӨХ-ноос өчигдөр НЗАА-ны дарга, хотын ерөнхий менежер Ч.Батад “Газрын маргааныг шийдэж өгөхгүй бол байрны доорх бойлуурыг хаана” гэсэн шаардлага хүргүүлсэн.

-Нэг байрны айлуудаас болж олон өрх хохирох юм биш үү?

-Манай байрны доор байрлах бойлуур энэ хавийн мянга гаруй өрхийг ус, дулаанаар хангадаг. Хэрэв хаачихвал нэлээн том асуудал үүсэх нь мэдээж. Гэвч хууль хэрэгжихгүй байхад үүнээс өөрөөр тэмцэх арга алга.

Багш нарын байрны урд ойрол­цоогоор хааш хаашаа 30 ам.метр газарт авто замтай зэрэгцүүлээд төмөр хашаа хатгажээ. Лав л 14 давхар орон сууц барихад хүрэлцэхгүй газар аж. Хашааны гадна талын баруун буланд хэсэг газар сэндийчиж, улаан тоосгоор дулааны шугамыг тойруулан хашаа барьсан байв. Доторх хоолойнуудаас халуун ус шүүрч, уур савсана. Төмөр хашаан дотор ороход барилгын ажил хараахан эхлээгүй ч хуучны барилгын суурь бололтой бетон шороон доороос цухуйжээ. “Гацуурт”-ынхны авч ирсэн Хойд солонгосчуудын өнгөрсөн пүрэв гарагт хөрөөдсөн гэх дулааны нарийн хоолойнууд нэгэн ижил гагнаастай харагдах аж. Үнэхээр ч Н.Бумбарын хэлснийг батлах мэт “Монбит” гэсэн бичиг бүхий хамгаалалтын хувцастай биерхүү залуу Дарханы дугаартай саарал өнгөтэй том оврын машинаас бууж ирэн бидний үйл хөдлөлийг анхааралтай ажиглаж байгаад буцлаа. Харин “Эрдэм” СӨХ байрлах 47 дугаар байрны хонгилд ороход бойлуурууд нь хүнгэнэн халуун уур үлээж, амьсгал давчдаж байсан. Байрны хонгил бус ямар нэгэн бичил дулааны цахилгаан станцад ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа.

“ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТ ТУС ГАЗРЫГ 55 САЯАР 2004 ОНД ХУДАЛДАЖ АВЧЭЭ

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны хэсгийн ус, дулааны асуудлыг хариуцан ажилладаг  “Опен хаус” ХХК-ны захирал асан Д.Дорждагва хэргийн эзэн хэнгэргийн дохиур аж. Тэрбээр 2004 онд “Гацуурт”-ын Л.Чинбатад тус хороонд байдаг 40-өөд онд баригдсан ус, дулаан дамжуулах төвийг 55 сая төгрөгөөр зарснаа баталсан тодорхойлолт гаргаж, нотариатаар батлуулан, иргэний үнэмлэхээ хавсаргасан баримт үлдээжээ. Тухайн үед Д.Дорждагва Л.Чинбатад тус обьектыг зарахдаа ““Гацуурт” компанийн барих барилгын хонгилд ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ус, дулаан дамжуулах шинэ төв бариулна” гэсэн  болзолтойгоор заржээ. Гэсэн ч он цаг улирахын хэрээр Л.Чинбат газрыг ганцаараа эзэмшихээр увайгүйтэн холбогдох газруудад хандан өөрийн болгож амжээ. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараах хурал дээр Л.Чинбат дээрх баримтыг үзүүлж, ус, дулаан дамжуулах хуучин төв байсан газрын зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг Нийслэлийн Засаг дарга байх үед гаргуулснаа хэлсэн аж.

“ГАЦУУРТ”ЫН Л.ЧИНБАТ ОЛДОХГҮЙ БАЙНА

НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн Ус, дулааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Алтангэрэлээс үүсээд буй асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар лавласан юм. Тэрбээр ”Өнгөрсөн баасан гарагаас хойш Л.Чинбатыг дуудуулсан ч олдохгүй байна. Одоогоор “Гацуурт” компанийн хуулийн зөвлөхтэй хамтран дээрх асуудлыг оршин суугчдын талд нааштай шийдэхээр ажиллаж байна” гэсэн юм.  

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

н**ш 2010-09-29 203.194.115.124

НОВШИЙН ХАР ЛУЙВАРЧИД.. Үхэж далд ороосой…

Avatar

asdfasdfasdf 2010-09-29 202.55.182.82

asdfasdfasdfasdfasdfasdfasdfasdfasdfasdfasdf

Avatar

dsaf 2010-09-29 202.55.182.82

asdfadsf

Avatar

монгол 2010-09-29 180.235.166.157

хүний амьдралын хэрэгцээ уг нь бага шдээшуналын туламнууд л ханаж цадахгүй бусдыгаа хохироож амьдаран таашаал авах юмхойд насны лайгаа суварага барьсанаар болох юм гэж боддог улсхойд насанд хахууль байхгүйг ойлгодэлхийн баячууд үүнийг ойлгон бүх хөрөнгөө буянд зориулах болжээ

Avatar

Зочин 2010-09-29 202.131.233.29

Одоо хажуугийн байранд халаалт ч байхгүй хөлдөх гэж байна ш дээ

Avatar

www.terguun.net 2010-09-29 202.131.227.186

s** s** husej bnuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж