Clippers Гордон, Гриффин нарын гэрээг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Clippers Гордон, Гриффин нарын гэрээг сунгалаа

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд драфтаар орж ирсэн тоглогч тухайн багтайгаа шууд гэрээг хийдэг. Харин энэхүү гэрээний сүүлийн жилийг баг цуцлах эрхтэйгээр хийгддэг билээ. Энэ эрхийнхээ дагуу өрнөд бүсийн Лос Анжелес Клиппэрс баг Эрик Гордон болоод Блэйк Гриффин нарын сүүлчийн нэг жилийн гэрээг хүчинтэй болгож багтаа үлдээхээр шийдсэн талаараа мягмар гарагт мэдээллээ. Ингэснээр 2 тоглогч 2011-2012 оны улиралд Клиппэрсийн бүрэлдэхүүнд үлдэнэ гэсэн үг юм. Гордон 2008 оны драфтын 7 дох сонголтоор тус багт ирж байснаасаа хойш 16,4 оноо 2,3 оновчтой дамжуулалт гэсэн өндөр үзүүлэлтийг үзүүлснээс гадна, сарын өмнө улсаа төлөөлөн ДАШТ амжилттай оролцож онооны лидер тоглогчдын нэг болсон билээ.

Түүнийг энэ жил Клиппэрсийн онооны лидэр болж, мөн хамгаалалт харьцангүй сайжирсан учраас өмнөхөөсөө илүү амжилт үзүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Ерөнхийдөө бол зуны турш бэлтгэлтэй байсан тамирчид улирлын эхний хагаст бусад тоглогчдоос илүү өндөр амжилт үзүүлэх нь гарцаагүй юм.

Харин Блэйк Гриффиний хувьд эхний жилээ өвдгөндөө авсан бэртлийн улмаас нэг ч тоглолтонд оролцоогүй ч одоо бэртэл нь бүрэн эдгэрч багийнхаа бэлтгэл хэвийн оролцож байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж