NHL-ийн улирал эхлэх ойртсоор

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

NHL-ийн улирал эхлэх ойртсоор

Мөсөн талбайн дэлхийн шилдэг тэмцээн болох Үндэсний хоккейн лигийн улирлын өмнөх албан бус тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдөр 9 тоглолт тус лигт явагдсанаас хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт Миннэсота Уайлд, Колумбус Блу Жакэтс багуудын хооронд болжээ. Хэдийгээр улирлын өмнөх тоглолт ч гэсэн өрсөлдөөн тун ширүүн байсан нь нэгдүгээр үед гарсан хоёрч зодооноос харагдана. Тоглолтын гоолын салхыг тоглолт эхлээд ердөө 20 секунд өнгөрч байхад зочин багаар талбайд гарсан Уайлд хагалсан байна. Матт Кюллэн багийнхаа эхний гоолыг авчирсан бол энэ үед амжиж багууд 1,1 гоолыг бие биенийхээ хаалганд оруулжээ.

Ингэснээр тооны харьцаа 2-1 болсон байна. Гэвч 2-р үед цэнхэр хүрэмтнүүдийн Антонио Фэрмэттэгийн гаргаж өгсөн дамжуулалтыг Ник Холдэн чулуу болгохдоо Антон Стралманы дамжуулалтыг ашиглажээ. Энэ 3 тоглогчын хамтын зүтгэл багтаа тэнцлийг авчирсанаар тоглолт улам бүр сонирхолтой явагдсан байна.

Харин 3-р үед ямар нэгэн гоол орсонгүй. Нэмэлт цагт ч мөн адил. Ингээд улирлын тоглолтын дүрмийн дагуу торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахаар болоход 2-1 харьцаатай Колумбус Блу Жакэтс илүүрхэж үндсэн тоо 3-2 харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын турш Миннэсотагийн хаалгач Бакстром дээр нийтдээ 33 довтолгоо ирсэний 31 ийг нь тэрээр няцаагаад байсан бол Колумбус багаас 2 хаалгач нь ижилхэн 15 довтолгоонийг хүлээн авч тус бүр нэг нэг гоолыг хаалгандаа алдсан байна. Одоогийн байдлаар тус лигийн улирлын өмнөх улирлыг 4 хожилтойгоор Питсбүрг Пэнгвинс, Фэникс Коёотс багууд тэргүүлж байна. Албан ёсны улирал ирэх сард эхлэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж