Топ багууд хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Топ багууд хожлоо авлаа

Өчигдөр шөнө болсон аваргуудын лигийн хэсгийн 2 дох тоглолтуудад ерөнхий чансаа өндөр багууд өрсөлдөгчөө буулган авч ялалт байгуулжээ. Нийтдээ F,G,H хэсгийн 6 тоглолт явагдсанаас ганц тэнгээгээр өндөрлөсөн нь Аякс Милан багуудын тоглолт байна. ингээд та бүхэнд тоглолтын дүн мэдээг хүргэе.

Базэль 1-2 Бавария            Сэнт-Якоб парк

Гоолууд : 18’ Фрай, 56’ Швайнштайгер(т.ц), 89’ Швайнштайгер

Рома 2-1 ЧФР Клуж            Олимпийн цэнгэлдэх

Гоолууд : 69’ Мэксес, 71’ Боррьелло, 78’ Рада

Спартак 3-0 Жилина            Лужники цэнгэлдэх

Гоолууд :  34’ Ари, 61’ Ари, 89’ Ибсон

Чэлси 2-0 Марсэль            Стэмфорд Бридж

Гоолууд : 8’ Тэрри, 29’ Анэлька (т.ц)

Осэр 0-1 Реал Мадрид        Абде Дэшам

Гоолууд : 81’ Ди Мария

Аякс 1-1 Милан            Амстердам Арэна

Гоолууд : 23’ Эль Хамдауи, 37’ Ибрахимович

Партизан 1-3 Арсэнал        Партизан цэнгэлдэх

Гоолууд : 15’ Аршавин, 33’ Клэо(т.ц), 71’ Шамах, 82’ Скиллачи

Брага 0-3 Шахтёр            Мунисипал цэнгэлдэх

Гоолууд : 56’ Луис Адриано, 72’ Луис Адриано, 90+1’ Коста (т.ц)

Эдгээр тоглолтуудын дараачаар E хэсэгт Бавари 6 оноотой, Рома Клуб багууд ижилхэн 3 оноотой, Базэль 0 оноотой явж багаа бол F хэсгийг Чэлси, Спартак багууд ижилхэн 6 оноотой тэргүүлж байгаа бол Марсэль, Жилина багууд нэг ч оноогүй сүүл мушгиж байна. Харин G хэсгийг Реал Мадрид 6, АС Милан 4 оноотой тэргүүлж байгаа бол Аякс 1, Осэр 0 оноотой удаах байруудад бичигдлээ. H хэсгийн Английн Арсэнал, Украйны Шахтёр багууд 6 оноотой тэргүүлж үлдлээ.
Хэдийгээр Реал Мадрид хожил байгуулсан ч тэдний гол тоглогчдын нэг Рональдо гоол оруулаагүй муухан тоглолтуудаа үргэлжлүүлсэн байна. харин АС Миланы хувьд Аяксын талбай дээрээ хожилтой ирнэ гэж байсан  боловч хоёр ч удаа шигшээд хоорондоо таарч байсан багууд энэ удаад эвийн гэрээг байгуулжээ. Гэхдээ Ихрахимович хуучин багийнхаа эсрэг гоолдож чадсан байна. өнөө шөнө аваргуудын лигийн үлдсэн 4 хэсгийн тоглолтууд явагдана.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж